137 шүдлэн хасагдаж, 91 шүдлэн гарааны зурхай руу хөдөллөө

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 10 -нд

АХ-ын 94, Их Монгол улс байгуулагдсаны 809 жилийн ойн баяр наадамд 228 хурдан буян бүртгүүлж 137 шүдлэн хасагдаж, 91 шүдлэн шандас юугаа сорихоор гарааны зурхай руу хөдөллөө. Шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Х.Улам-Өрнөхийн хээр, Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн хул, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Бадраагийн зээрд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Ганбаатарын бор зэрэг төрийн наадамд түрүүлж, айрагдаж байсан хурдан хүлгүүд морджээ. Уралдааны дэлгэрэнгүйг бид тун удахгүй хүргэнэ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна