Д.Эрдэнэбулганы хонгор шүдлэн түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 10 -нд

Их Монгол Улсын 809, АХ-ын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 228 хүлэг бүртгүүлснээс 91 үрээ уралдлаж

1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы хонгор
2. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Хишигжаргалын зээрд халзан
3. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн
4. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, уяач Б.Баярдоржийн Зурвас хүрэн
5. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, З.Мэндсайханы хүрэн тус тус түрүүлж, айрагдлаа. Дэлгэрэнгүй фотог тун удахгүй хүргэх болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна