Улс халзан 369, Т.Болдбаатар халиун 953, Соёмбо зээрд 155, Монгол хээр 909 дугаартай мордлоо

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 11 -нд

АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хоёр дахь өдрийн уралдаан азаргаар эхэлж, газар газрын шандаст 193 азарга бүртгүүлэн морджээ. Энэ удаагийн уралдаанд:
Улсын наадамд хоёр айрагдаж, бүсийн наадамд хоёр түрүүлэн, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд аман хүзүүнд хурдалсан  Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дуламын Сугарын хул 19 дугаартай морджээ. Хул азарганы уяа сойлгыг Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэг тааруулдаг билээ.
Бүсийн наадамд нэг айрагдсан Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Долгорсүрэнгийн Дагвадоржийн хүрэн 68  дугаартай морджээ. Хүрэн азарганы уяа сойлгыг  “Унаган хурд ” галын зөвлөх, МУ-ын Манлай уяач Д.Одгэрэл тааруулдаг.
Улс, бүсийн наадамд хоёронтоо айрагдсан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Лувсансүрэнгийн Батсайханы шарга халзан 109 дугаартай морджээ. Халзан азаргыг  Ховд аймгийн Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ү.Атарсайхан уясан юм.
Бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн Дундговь айгийн Эрдэнэдалай сумын уяач Дагвын Доржийн зээрд  134 дугаартай мордсон бол бүсийн наадамд нэг айрагдсан  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадамгаравын Бадраагийн хүрэн  азарга 140 дугаартай. 
Энэ цагийн хурдан буянгуудын нэг улс, бүсийн наадмын гурван түрүү, гурван айргийн эзэн Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёомбо зээрд 155, улс бүсийн наадмын хоёр айрагтай Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, МУ-ын Манлай уяач Чүлтэмийн Улааны хүрэн 173, Их хурдын айрагт Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Дамбын Баяраагийн хул 220, улсын наадамд хоёронтоо түрүүлсэн Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн халтар 280, улс, бүсийн наадмын хоёр түрүү Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Жадамбаагийн Бат-Эрдэнийн бор 315, улс, бүсийн наадмын хоёр түрүүний эзэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Эрдэнэ-Очирын Тамирын хүрэн халзан 369, төрийнхөө их баяр цэнгэлд гурвантаа түрүүлсэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улс халзан 369, төрийн наадмын түрүү, айргийн эзэн Төв аймгийн Баян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд 605, улс, бүсийн наадмын дөрвөн түрүү, таван айргийн эзэн Дундговь аймгийн Өлзийт сумын уяач Батсүхийн Наранхүүгийн  Монгол хээр 909,  улс, бүсийн наадмын хоёр түрүү, зургаан айргийн эзэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэндоржийн Болдбаатарын халиун 953, бүсийн уралдааны хоёр түрүү, нэг айргийн эзэн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уяач Монхдойн Жаргалсайханы Даншиг хул алаг 951 дугаартай тус тус морджээ.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна