321 их насны морь бүртгүүлжээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 11 -нд

АХ-ын 94 жилийн ойн баяр наадмын хурдан их насны морьд гарааны зурхай руу хөдөлжээ. Энэ удаагийн уралдаанд 321 хүлэг бүртгүүлснээс төрийн наадмын түрүү Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Сүхийн Балдандоржийн хонгор 10, улс, бүсийн наадмын хоёр айрагт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал 19, улс, бүс, “Их хурд” наадмын  таван түрүү, нэг айргийн эзэн Ховд аймгийн Чандмань сумын уугуул Монгол Улсын Алдарт уяач Батчулууны Ерөөлтийн зээрд  халзан 43, бүсийн наадмын нэг түрүү, таван айргийн эзэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар 222, улс, бүсийн наадмын хоёр айрагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Гончигжавын Мөнхсайханы хүрэн, төрийнхөө их баяр цэнгэлд завсаргүй дөрвөн жил айрагдсан Төв аймгийн Баянцогт сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Сумъяасүрэнгийн Ганхуягийн бор 369,  өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Аюурын Амарбатын хул 422, улс, бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы цавьдар 425, сүүлийн хоёр жил дараалан төрийнхөө наадамд айрагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Доржийн Баясгалангийн Суман хүрэн 489, улс, бүсийн наадмын дөрвөн айрагт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбатын хүрэн 696, улс, бүсийн наадмын нэг түрүү, нэг айрагт Ховд аймгийн Дарви сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Батчулууны Мөнхтөрийн хээр буурал 708, улс, бүсийн наадмын нэг түрүү, нэг айргийн эзэн  Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол улсын Манлай уяач Туваанжавын Гантөмөрийн буурал 818 дугаартай тус тус морджээ. Бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна