АХ-ын 94 жилийн ойд эхний аравт хурдалсан их насны морьд

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан их насны морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 321 хүлэг бүртгүүлснээс 321 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:
1. Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Манлай уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан. Хээр халзан морийг 10 настай Мөнсоёлын Ганжигүүр хүү унаж хурдлуулжээ.
2. Яруу сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд. Зээрд морийг 13 настай Ганбаатарын Мөнхболд хүү унаж хурдлуулжээ
3. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга. Шарга морийг 12 настай Батбуянгийн Цэрэндаваа хүү унаж хурдлуулжээ.
4. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар. Халтар морийг 13 настай Даваагийн Гансүх хүү унаж хурдлуулжээ.
5. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уяач Алтангэрэлийн Батбаатарын саарал. Саарал морийг 10 настай Хишигжаргалын Содномдорж хүү унаж хурдлуулжээ
6. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал. Загал морийг 14 настай Чогдонгийн Бямбажав хүү  унаж хурдлуулжээ.
7. Төв аймгийн Баян сумын уугуул аймгийн Алдарт уяач Хэнгэрэгийн Цогтсайханы цавьдар халзан. Цавьдар халзан морийг 11 настай Анхтуяагийн Төгсжаргал хүү унаж хурдлуулжээ.
8. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Сүхийн Балдандоржийн хонгор. Хонгор морийг 10 настай Ганзоригийн Эрдэнэзаан унаж хурдлуулжээ.
9. Архангай аймгийн Хотонт сумын уяач Гантулгын Эрдэнэбаярын хээр. Хээр морийг 12 настай Мягмарцэцэгийн Отгонжаргал охин унаж хурдлуулжээ.
10.  Дундговь аймгийн Хулд сумын уяач Сосорын Мөнхбатын хүрэн. Хүрэн морийг 12 настай Болормаагийн Бямба-Эрдэнэ хүү унаж тус тус хурдлууллаа.

Б.Эрдэнэсүрэн

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна