МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2224, Их Монгол улсын 809, ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  264 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд, айргийн гуравт ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр,  айргийн дөрөвт Дундговь аймгийн Хулд сумын уугуул Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан, айргийн тавд Булган аймгийн Могод сумын Нямцэрэгийн Базаргарьдын зээрд  үрээ морь тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан соёолонгийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна