АХ-ын 94 жилийн ойд эхний аравт хурдалсан хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 12 -нд

Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 264 хүлэг бүртгүүлснээс 196 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:
1. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын зээрд. Зээрд үрээг 12 настай Батбуянгийн Цэрэндаваа хүү унаж хурдлуулжээ.
2. Аман хүзүүнд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Хуягбаатарын Пүрэвдоржийн зээрд. Зээрд үрээг 14 настай Үүрийнтуяагийн Бум-Аюур хүү унаж хурдлуулжээ.
3. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Пүрэвийн Сэргэлэнгийн хээр. Хээр соёолонгийн уяа сойлгыг Бат-Өлзийн Отгоннасан уяач тааруулсан бол  түүний хүү 12 настай Золбаяр унаж хурдлуулжээ.
4. Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ж.Рэнцэнпүрэвийн хонгор халзан. Хонгор халзан үрээг уяач Баярсайханы Лхагва-Очир уяж хурдлуулсан бөгөөд 10 настай Гансүхийн Энхболд хүү унаж хурдлуулжээ.
5. Булган аймгийн Могод сумын уугуул Нямцэрэнгийн Базаргарьдын  хээр. Хээр үрээг 10 настай Уранчимэгийн Тэмүүжин хүү унаж хурдлуулжээ
6.  Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Даваахүүгийн Баянбатын зээрд. Зээрд соёолонг 10 настай Галсандоржийн Сүлдбаяр хүү  унаж хурдлуулжээ.
7.  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Мижидийн Ганболдын хээр. Унаач 9 настай Өрнөхийн Эрхэмбаяр  хүү унаж хурдлуулжээ.
8. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Адъяагийн Мөнхбаярын хээр. Хээр соёолонг ийн уяа сойлгыг уяач Дашдэлэгийн Даваацэрэн тааруулсан бол 10 настай Дэжидбалын Чанцалмаа охин унаж хурдлуулжээ.
9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн хээр. Хээр соёолонгийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Дэмчигцоодолын Эрдэнэбулган тааруулж, 11 настай Нямзоригийн Гантогтох хүү унаж хурдлуулжээ.
10. Завхан аймгийн Яруу сумын МУ-ын Тод манлай уяач Дашдоржийн Дагвадоржийн Номин халтар

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна