Хөөрхөн зээрд 160, Х.Бат-Эрдэнийн хээр 8, Ч.Бүргэдэйн бор 662 морджээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьгалын 94 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд 67 хурдан хүлэг бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөллөө. Сүүлийн дөрвөн жил төрийнхөө баяр наадамд магнайдаа тоосгүй түрүүлж түмэн эхээ дуудуулсан Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Анандын Ариунсайханы Хөөрхөн зээрд 160, Төрийнхөө наадамд хоёронтоо түрүүлсэн Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр 8, улс бүсийн наадамд дөрөв айрагдсан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул аймгийн Алдарт уяач Чүлтэмийн Бүргэдэйн бор 662, улс бүсийн наадамд хоёр айрагдсан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол улсын Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн зээрд 738, бүсийн наадамд хоёр түрүүлж, улсын наадамд нэг айрагдсан Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол улсын Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн хонгор 279, бүсийн наадамд хоёр айрагдсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол услын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрахын сартай зээрд 36, өнгөрсөн жилийн айргийн гурав, Дүнжингаравын хурд уралдаанд аман хүзүүнд хурдалсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Тогтохын Бямбажаргалын халтар 896 дугаартай тус тус морджээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна