Эрлийз дээд насны ангилалд Д.Жамъяаны халиун түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дээд насны ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  68 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Дагвадоржийн Жамъяаны халиун  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Лувсандагвын Эрдэнэбаатарын хул, айргийн гуравт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Сундуйн Лувсанбалдангийн халтар,  айргийн дөрөвт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул Монгол улсын Манлай уяач Намжилсүрэнгийн Даш-Өлзийгийн хонгор, айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Баярмагнайн Ганбатын хар тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна