Эрлийз дунд насны ангилалд 109 үрээ бүртгүүлжээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

АХ-ын 94 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадмын хурдан морьдын уралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Эрлийз дунд насны ангилалд 107 үрээ бүртгүүлснээс:
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр /улс, бүсийн наадмын гурван түрүү/ 8, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хар алаг /бүсийн уралдааны нэг түрүү/ 67, Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Цэрэндоржийн Пүрэвийн хүрэн /бүсийн наадмын нэг түрүү/ 188, Ховд аймгийн Дарви сумын уугуул Лувсангийн Халтарын зээрд халзан /бүсийн хоёр айраг/ 358, хээр /бүсийн наадмын хоёр айраг/ 375, Архангай аймгийн Жаргалант сумын уугуул, Агийнванчигийн Батбилэгийн хээр /бүсийн наадмын нэг түрүү, аймгийн наадмын нэг түрүү/ 376, Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Рагчаагийн Баатархүүгийн хүрэн /бүсийн наадмын нэг түрүү, хоёр айраг/493, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор /улсын наадмын хоёр айраг, бүсийн нэг айраг/ 519, Архангай аймгийн Тамир сумын уугуул Даваасамбуугийн Мөнхсайханы хээр /улсын наадмын таван айраг, бүсийн наадмын гурван айраг/ 526, Төв аймгийн Жаргалант сумын уугуул Баттөмөрийн Ганбаатарын сартай хээр /бүсийн наадмын нэг айраг/ 540, Завхан аймгийн Яруу сумын уугуул Дашзэвэгийн Дагвадоржийн бор /улсын наадмын нэг түрүү, бүсийн нэг түрүү/ 553, Увс аймгийн Улаангом сумын уугуул Лувсаннямын Гантөмөрийн хээр /бүсийн нэг айраг/ 792, Говь-Алтай аймгийн Шарга сумын МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хар /улсын наадмын нэг түрүү, нэг айраг/ 888, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын МУ-ын Алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавын хул /улсын наадмын нэг түрүү, бүсийн нэг айраг/ 1000 дугаартай тус тус мордлоо.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна