Эрлийз дунд насны ангилалд Манлай уяач О.Батбилэгийн Үзмэн бор түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  107 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор  түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын хур зээрд, айргийн гуравт Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан,  айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын МУ-ын Алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавын хул, айргийн тавд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хар алаг тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна