Эрлийз дунд насны ангиллын эхний 10 хурдан хүлгүүд

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз дунд насны ангиллын хурдан хүлгүүд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 108 хүлэг бүртгүүлснээс 92 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:
1. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол улсын Манлай уяач Ононгийн Батбилэгийн Үзмэн бор. Унаач 11 настай Гүндэгмаагийн Отгонбаяр
2. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Лхагвын Отгонбаатарын хур зээрд. Унаач 13 настай Ганчимэгийн Алтантөгс
3. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, Ширнэнгийн Шижирбаатарын зээрд халзан. Унаач 14 настай Жаргалын Дашзэвэг
4. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын МУ-ын Алдарт уяач Бат-Очирын Цэрэнбалтавын хул. Унаач 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал
5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Мижидийн Ганболдын хар алаг.  Унаач 11 настай Өнөрийн Шинэбаяр.
6. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Баатарын Даваадоржийн хээр. Унаач 15 настай Ганхуягийн Нямцэрэн
7. Төв аймгийн Баян сумын уяач Мандахын сартай халтар. Унаач 9 настай Э.Гонгор.
8. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр. Унаач 11 настай Гансүхийн Сүхбат.
9. Архангай аймгийн тамир сумын уугуул уяач Даваасамбуугийн Мөнхсайханы хээр. Унаач 8 настай Эрдэнэбатын Баяржавхлан.
10. Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Цэвэгдоржийн Тувааны хул. Унаач 13 настай Нэргүйн Мөнх-Эрдэнэ нар унаж тус тус хурдлуулжээ.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна