Эрлийз бага насны ангилалд Ө.Пүрэвбаатарын бор халзан түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2224, Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз бага насны ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  81 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Төв аймгийн Заамар сумын уугуул Мяасүрэнгийн Энхтайваны халтар, айргийн гуравт Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай халтар,  айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэндийн Гансүхийн хар, айргийн тавд Төв аймгийн Жаргалантын Энхбатын Эрдэнэсайханы хүрэн даага  тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг толилуулах болно.
Б.Эрдэнэсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна