ЭРЛИЙЗ БАГА НАСНЫ АНГИЛЛЫН ЭХНИЙ 10 ХУРДАН ХҮЛГҮҮД

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын эрлийз бага насны ангиллын хурдан хүлгүүд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын шандаст 81 хүлэг бүртгүүлснээс 63 нь гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэж:
1. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын бор халзан. Унаач 10 настай Батбилэгийн Буяндэлгэр
2. Төв аймгийн Заамар сумын уугуул Мяасүрэнгийн Энхтайваны халтар. Унаач 13 настай Даваасүрэнгийн Очирбаатар
3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай халтар. Унаач 11 настай Гансүхийн Сүхбат
4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Цэндийн Гансүхийн хар. Унаач 10 настай Отгонтуяагийн Мөнхбат
5. Төв аймгийн Жаргалантын Энхбатын Эрдэнэсайханы хүрэн. Унаач 9 настай Нарантуяагийн Эрдэнэтөгс
6. Дорнод аймгийн матад сумын уугуул Гүнчингийн Доржийн сартай зээрд. Унаач 10 настай Гүндэгмаагийн Отгонбаяр.
7. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Гончигжавын Мөнхсайханы хүрэн. 12 настай Бат-Очирын Дэмбэрэл-Од.
8. 738 дугаартай бүртгэлгүй даага
9. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Жаргалсайханы Уясахын бор халзан. Унаач 8 настай Энх-Амгалангийн Баяржавхлан
10. Төв аймгийн Аргалант сумын уугуул, Дорлигжавын Амгаланбаатарын бор. Бор даагыг 14 настай Нэргүйн Амарбаясгалан хүү унаж тус тус хурдлуулжээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна