Д.Эрдэнэбулганы Тэнүүн хонгор амжилтаа бататган дахин түрүүллээ

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 25 -нд

“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан шүдлэнгүүдийг танилцуулъя.
Шүдлэн-149
1.Дундговь  аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбулганы Тэнүүн хонгор. АХ-ын 94 жилийн ой, төрийнхөө их баяр цэнгэлд түрүүлсэн хонгор үрээ ийнхүү амжилтаа бататган, хэдхэн хоногийн зайтай улс, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн боллоо.
2.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Ганцогтын хүрэн
3.Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Болдбаатарын шарга.
4. Говьсүмбэр аймгийн Шивээ-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Адъяасүрэнгийн  хул
5.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Алдаржаргалын халиун хонгор тус тус хурдаллаа.
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна