"Булганхангайн хурд-2015" наадмаас...

А.Тэлмэн
2015 оны 7-р сарын 29 -нд

Хурдны шандастайг сорчлон сойдог миний Монголд
Хүчитний дээдийг шигшиж барилддаг миний Монголд
Булган даяар наадмын шуугиан эгшиглэнэ
Буман жаргалын өлгий нутаг ингэж л наадахаас аргагүй

“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдаан Булган аймагт энэ сарын 25, 26-нд нар хур тэгширсэн налгар сайхан өдрүүдэд болж өнгөрлөө.

Хангайн бүсийн уралдааны баярын үйл ажилллагааг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат  үг хэлж нээн, төрийн дуулал эгшиглэсэн юм. Энэ үеэр Булган аймгаас төрөн гарсан гурван манлай уяачиддаа хүндэтгэл үзүүлж, Булган аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлсэн.

Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар, Төв, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай зэрэг 12 аймгийн 700 гаруй хурдан хүлгүүд шандас сорин өрсөлдлөө. Мөн түүнчлэн “Дэмбээ мэдэх үү хө” тэмцээн явагдаж
I-р байрт Булган аймгийн Сайхан сумын II-багийн Мянгат малчин П.Батчулуун
II-р байрт Булган аймгийн Сайхан сумын IV-р багийн малчин Г.Мөнхчимэг
III-р байрт Булган аймгийн Сайхан сумын IV-р багийн малчин Ц.Цэдэн орж авхаалж самбаагаа сорилоо.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна