Тод манлайн Тод халтар

А.Тэлмэн
2015 оны 8-р сарын 24 -нд

Морь уях, төрийн хэрэгт шамдан түмэн олноо цэнгүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй ах дүүс их насны морь дараагаар нь оруулж, уяачийн баяр бахдалыг мэдэрлээ. Алтай нутгийн хийморилог хөвгүүдийн нэг Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн унаган халтар морь АХ-ын 94 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан билээ. Хязаалан цагаас хурдалж, улс, бүсийн наадамд нэг түрүүлж, тав айрагдаад байгаа хурдан хүлгийн амжилтын товчооныг уншигч танаа дуулгая.
Удам, угшил:
Эцэг:
Улсын наадамд нэг айрагдаж, /АХ-ын 83 жилийн ойд айргийн гуравт хурдалсан/, нэг зургаалан, Архангай аймгийн 80 жилийн ойд түрүүлсэн Зандан хүрэн. Хүрэн азарга Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Сүхээгийн унаган адуу бөгөөд тус  сумын харьяат Баяраа соёолонд нь Тод манлайд зуучлан авч өгч байжээ.
Эх:Тогоруу хонгор азарганы төл зээрд гүү байсан
Амжилтын товчоон:
2011 онд хязаалан:
“Тамирын хурд-3” хангайн бүсийн уралдаанд аман хүзүү
2012 онд соёолон:
“Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд найм
“Өмнөговь хурд-2012” хаврын бүсийн уралдаанд айргийн тав
Өндөр Гэгээн Занабазарын Бат-Оршил өргөх даншиг наадамд түрүү
2013 онд хавчиг:
Архангай аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв
Дэлхийн адууны баяр-Улаанбаатар бүсэд ес
2014 онд долоон настай:
Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд айргийн дөрөв
2015 онд найман настай:
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөв
А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна