Интермед эмнэлэг “1000 төгрөг” сайн үйлсийн аянг дэмжиж 12 сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэв

А.Тэлмэн
2015 оны 10-р сарын 21 -нд

Европ стандартын эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг “United Family Intermed” эмнэлэг “25 дугаар суваг” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “1000 төгрөг” сайн үйлсийн аянд нэгдэж, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг бэлэглэлээ. Интермед эмнэлэг салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, иргэд олон нийтдээ эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор Герман улсад үйлдвэрлэсэн, Европ стандартын 12 сая төгрөгийн үнэ бүхий эмчлүүлэгчийн ор болон эмнэлгийн туслах хэрэгслийг сайн үйлсийн аянг зохион байгуулагчдад хүлээлгэн өгсөн юм.  
Үндэсний М-Си-Эс Группын компаниуд нийгмийн сайн сайхны төлөөх аливаа үйлсийг тууштай дэмжин, санаачилгатай ажилладаг бөгөөд үйл ажиллагаа нь жигдрээд жил илүү болж буй Интермед эмнэлэг ч мөн олон ажлыг хийгээд байна. Өнгөрөгч тавдугаар сард эмнэлгийнхээ 1 жилийн ойг угтан “Эрүүл ирээдүйн төлөө” гурван сарын аянг зарлаж, энэ хүрээнд өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй Хан-Уул дүүргийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үзлэг хийж,  ном, тоглоом, хувцас зэргийг бэлэглэснээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзлэг шинжилгээ хийж, шаардлагатай хүмүүсийг эмнэлэгтээ хэвтүүлэн эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн "Дусал цус амьдрал бэлэглэнэ" уриан дор “Цус сэлбэлт судлалын үндэсний төв”-тэй хамтран цусаа хандивлах сайн дурын аяныг өрнүүлсэн юм.
С.Чимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна