П.Сэргэлэн анхны "Морин-Эрдэнэ" шагналтан боллоо

А.Тэлмэн
2016 оны 1-р сарын 27 -нд

Нийслэлийн Морин Спорт Уяачдын Холбоо өөрийн нэрэмжит дээд шагналтай болсноо “Нийслэлийн уяачийн өдөр”-өөр  дуулгасан. Монголд морин спортыг хөгжүүлэх үйлсэд манлайлан оролцож, сэтгэл зүрхээ зориулж буй зүтгэлтнүүдийн хөдөлмөрийг үнэлж, урамшуулах зорилготой уг шагналыг Морин-Эрдэнэ хэмээн нэрийдэх бөгөөд хамгийн анхныг нь ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнд гардуулсан.  Түүний батлам бичигт:
ММСУХ-ны бодлого, шийдвэрийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, Монголын тусгаар тогтнол, монгол хүний оюун сэтгэлгээний  дархлааг бэхжүүлэх, монгол морийг Дэлхийн дээд амжилт- Гиннест бүртгүүлэх “11125 морьтон Монголчуудын их жагсаал”, “4249 үндэсний хурдан морь”-ийг нэгэн зэрэг нэг гараанаас уралдуулах ажлыг санаачилан, удирдан зохион байгуулж, нүүдэлчдийн өв соёл, зан заншил, хурдан морь уях соёлыг дэлхий дахинд суртачлан таниулах их үйлсийг нь өндрөөр үнэлж, Нийслэлийн Морин Спорт, Уяачдын Холбооны Тэргүүлэгчдийн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн IX хуралдааны шийдвэрээр Нийслэлийн Морин Спорт, Уяачдын Холбооны тэргүүн дээд шагнал  “МОРИН ЭРДЭНЭ” одонгоор шагнагдсан тул “БАТЛАМЖ” гардуулав.
хэмээжээ.
Б.Эрдэнэсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна