Орхон аймгаас долоон аймгийн Алдарт уяач төрлөө

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 01 -нд

2015 онд үүсч байгуулагдсаныхаа 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн Орхон аймгийн  “Эрдэнэт хүлэг” МСУХ-ныхон шинэхэн Алдартуудынхаа  цолыг гардуулжээ. 2015 оны амжилтаар тус аймгаас долоон уяач орон нутгийн дээд цолны болзлыг хангасан бөгөөд үүнд: 
“Хойморын хурд” галын уяач Түмэн-Аюушийн Батмөнх
“Хойморын хурд” галын уяач Төөчөөгийн Отгонбаяр
“Тод магнай” галын уяач Чулуунбатын Батжаргал
“Тод магнай” галын уяач Хорлоогийн Баттулга
 “Хонгор ажнай” галын уяач  Аюушийн Энхтөр
“Дөлгөөн хурд” галын уяач Жамсранжавын Батсайхан
 “Хангайн хурд” галын уяач Цахиагийн Мөнхбат нарын хийморилог эрхмүүд багтсан байна.  Түүнчлэн энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газраас оны шилдэг уралдаанч хүүхдүүдийг тодруулан шагнал гардуулжээ.  Орон нутгийн шилдэг уралдаанчаар:
“Засагт ханы хурд” галын уралдаанч  Цолмонгийн Мөнхзул
“Эрдэнэт хурд” галын уралдаанч Отгонбаярын Түвшинбаяр
“Залуугийн гол” галын уралдаанч Батдаваагийн Оргилболд
“Залуугийн гол” галын уралдаанч Бат-Эрдэнийн Отгон-Эрдэнэ
“Хонгор ажнай” галын уралдаанч Пүрэвдоржийн Даваажаргал нар тус тус шалгарчээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна