Хоймор нутгийн шинэхэн Алдартууд

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 18 -нд

Баяр наадмын тухай хуульд заасан болзлыг биелүүлж, орон нутгийн дээд цолонд хүрсэн хийморилог эрхмүүдийн ээлжит мэдээлэл уншигч танаа хүрч байна. Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр- МСУХ –ны тэргүүлэгчдийн 2015 оны 12 –р сарын 04-ний өдрийн хуралдаанаар Алдарт уяач цолны болзол биелүүлсэн
1.Тариалан сумын ахмад уяач Ч.Отгонбаяр
2.Тариалан сумын уяач З.Батцогт
3.Тариалан сумын уяач Д.Ариуннаран
4.Тариалан сумын уяач Б.Нямсүрэн
5.Рашаант сумын ахмад уяач Ж.Бярууш
6.Рашаант сумын ахмад уяач С.Лхагважав
7.Тосонцэнгэл сумын уугуул М.Хуягбаатар
8.Улаан-Уул сумын ахма уяач П.Хүрэлбаатар
9.Мөрөн сумын уяач Ц.Баттогтох
10.Мөрөн сумын уяач Л.Ганболд нарын уяачдыг аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатарт өргөн мэдүүлэн  батламжлуулж, хаврын бүсийн хурдан морины уралдааны үеэр холбооны нарийн бичгийн дарга, АИТХ-ын дарга МУ-ын Алдарт уяач Т.Болбаатар болон бусад тэргүүлэгчид аймгийн Алдарт уяач цол тэмдгийг гардуулан өглөө.
Шинэхэн Алдартуудадаа нийт уяачдынхаа өмнөөс болон холбооны зүгээс талархал дэвшүүлж уясан хүлгээ төрийн наадамд түрүүлгэж, айрагдуулахын ерөөлийг өргөе.
Дэлтэй Цэнхэр МСУ-ны Ажлын Алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна