"Хутагтын хурд"-ын шилдгүүд тодорчээ

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 18 -нд

“Хутагтын хурд” МСУХ-ны шинэ жилийн цэнгүүн 2015 оны 12 сарын 27-ны өдөр Сайншанд хотод зохион байгуулагдлаа. 2015 оны “ШИЛДЭГ АЗАРГА”-аар Улаанбадрах сумын харьяат, аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүүгийн хээр, Хатанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Монхоодойн Жаргалсайханы алаг, Сайншанд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Баатарын Оргойн Саарал, “ШИЛДЭГ ИХ НАС”-аар Сайншанд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Отгонбаярын Саруулбаярын хүрэн, Өргөн сумын харьяат, сумын Алдарт уяач Бурмаагийн Түвшинжаргалын зээрд, Эрдэнэ сумын харьяат, сумын Алдарт уяач Гавуугийн Эрдэнбатын хар адуу тус тус шалгарав.
Мөн Монгол үндэсний их өв соёл хурдан морь уяж уралдуулах хөдөлмөрийг үнэлж “ШИЛДЭГ УЯАЧ”-аар Сайншанд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Отгонбаярын Саруулбаяр, Хатанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Очирбатын Энхмэнд, Сайншанд сумын харьяат, аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатар, Иххэт сумын аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн Зоригтбаатар нар тодорсон бол “ШИЛДЭГ УНААЧ”-аар Сайншанд сумын 5-р сургуулийн 8б ангийн сурагч Пүрэвдоржийн Алтандаваа, Сайншанд сумын 5-р сургуулийн 5а ангийн сурагч Энхбаярын Бат-Ирээдүй, Мандах сумын сурагч Банзрагчийн Хүрэлбаатар нар шалгарсан юм.
2015 онд гаргасан амжилт, хийж бүтээсэн ажилаараа бусад сумдын уяачдын холбооноос тэргүүлсэн Өргөн сумын МСУХ нь “Хутагтын хурд” МСУХ-ны 2015 оны “ШИЛДЭГ СУМ” болсон юм. Мөн “Хутагтын хурд” МСУХ-ны зохион байгуулсан арга хэмжээнүүдэд байнга тусалж дэмжиж байсанд талархал илэрхийлж “Дорноговь аймгийн нутгийн зөвлөл”-ийн тэргүүн Б.Дэлгэрсайханд ТАЛАРХАЛ гардууллаа.
"Хутагтын хурд" МСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна