Э.Мөнх-Эрдэнэ шилдэг уяачийн шагналаа гардан авлаа

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 26 -нд

Энэ цагийн хурдан хүлгүүдийг нэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын Магнай халиун азарганы уяа сойлгыг тааруулдаг Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ 2015 оны улсын шилдэг уяачаар шалгарсан билээ. Тэрээр жилийн өнгө тольдох “Дүнжингаравын хурд-2015” уралдаанд халиун азаргаа түрүүлгэж, улсын баяр наадамд айргийн дөрөвт хурдлуулан, Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүүлгэж, ММСУХ-ны 20 жилийн ой бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлуулан улс, бүсийн уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг хүртсэн. Түүнчлэн Магнай халиун азарга Сүхбаатар сумын баяр наадамд түрүүлснийг уншигч олон санаж буй бизээ. Ийнхүү хүлэг морьдоо уяж сойн хурдлуулах үйлсдээ амжилт гаргасан Э.Мөнх-Эрдэнэ 2015 оны улсын шилдэг уяачаар шалгарч, шагналаа “Жавхлант шаргын хурд-2016” уралдааны үеэр аймгийн МСУХ-ны тэргүүн П.Мөнхжаргалаас гардан авсан юм.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна