“ТОД МАГНАЙ” СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААР ГАРЛАА

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 16 -нд

Хурдан морь сонирхогчдын чөлөөт хэвлэл сар тутмын “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаар уншигч таны гарт хүрч  байна. Энэ дугаарын зочин хойморноо “Бурхан халдун”-ы Мандаа хэмээн алдаршсан Дархан-Уул аймгийн харьяат, Монгол Улсын Манлай уяач Намсрайн Мөнхдаш саатсан юм. Өвөг дээдсийн нутаг Бурхан халдундаа хийморь сүлдээ даатгасан энэ эрхэм АХ-ын 81 жилийн ойн баяр наадамд Зоос бор үрээгээ түрүүлгэж, том наадмын өм нээгдсэнээс хойш Монгол төрийн зарлигтай наадмаас дөрвөн түрүү, есөн айраг хүртээд байгаа билээ. Ингээд хэсэгхэн оршлоо хойш тавъя, үргэлжлэлийг  та сэтгүүлийнхээ 8-16 хуудаснаас  уншина бизээ.
Түүнчлэн оны өмнөхөн Монголд орж ирсэн пони морьдын тухай онцлон сонирхуулах байна. Пони адуу дунджаар 50 насладаг. Харин монголд ирээд буй гурван понигийн  том нь 18-тай бол нөгөө хоёр нь 2, 4 настай гэнэ. Бяцхан эзэд нь чихрээр дайлсаар байгаад амттанд нугасгүй болчихсон тэдний тухай “Урт чихт”-эд “Пони Монголд”  гарчигтайгаар нийтэлсэн юм. Үүгээр зогсохгүй орон орны понигийн тухай  “хачир нэмэхээ” ч мартаагүй болно. Шинэхэн дугаарын амттай “жор” үргэлжилсээр л байгааг дуулгахдаа таатай байна. Хонин жилийн шилдгүүд амжилтаа хүүрнэсэн бол, бичин жилийн өнгийг тольдогч Дүнжингаравын эргэн тойрны чих дэлдийлгэсэн мэдээ мэдээллийг, фотогийн хамтаар багтаалаа.Харин үргэлжлэлийг уншигч танаа үлдээе.
“Тодмагнай” сэтгүүлийг  “Интер” номын дэлгүүр, сонин борлуулах цэгүүд болон Нарантуул захын замын урд байрлах “Сорлог сүрэг” эмийн бөөний худалдааны төв,  1-р хорооллын 32-р байрны урд өргөтгөлд "Түмэн сувд сүрэг" малын эмийн сан, Хархорины гүүрнээс хойш явсан замын баруун талд 25-р байрны өргөтгөлд "Шандаст хүлэг" дэлгүүр, “Драгон” авто вокзал дахь “Драгон” худалдааны төвийн хажуу дахь “Бүрэн ланс” эмийн  сангаас тус тус худалдан авч уншаарай.
Холбоо барих утас: 9401-2992, 9408-2992

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна