Наадам болтол Хүйн долоо худагт уралдаан зохиохыг хориглолоо

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 09 -нд

Тулгар төр байгуулсны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал боллоо.
Эл хурлаар баяр наадмын төсөв, нээлт, хаалтын тоглолтын талаарх танилцуулга, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг дахь автомашины зогсоолын талаар ярилцаж, санал содлоо солилцов.
Баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нар ажиллана.
 Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэхэд хяналт тавих, наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэлийг эртнээс хангах, бүх төрлийн үзүүлбэр тоглолтын аюулгүй байдалд онцгой анхаарах, хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг одооноос эхлүүлж, зүлэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд, тус хорооны дарга Ц.Оюунбаатар үүрэг болголоо.
Мөн наадам болтол Хүй долоон худагт ямар нэгэн уралдаан, тэмцээн зохиохыг хориглож, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй автомашины зогсоол гаргахаар бэлтгэж буй аж.

 Эх сурвалж: www.eagle.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна