Яруу найрагч А.Бүддоржийн "Морь амьтай Монгол" ном худалдаанд гарлаа

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 09 -нд

Яруу найрагч А.Бүддоржийн "Морь амьтай Монгол" ном худалдаанд гарлаа.
Яруу найргийн сүм цагаан өргөөнөө үе үеийн үгийн дархчуул заларсаар өнөөг хүрсэн билээ. Олны олноос дутахгүй бидний сайхан Монгол элгэн халуун түмэн яруу найргийн уран торгон мэдрэмжит билээ. Тэр тусмаа Монгол яруу найргийн өргөөнд. Олны олноос дутахгүй бидний сайхан Монгол элгэн халуун түмэн яруу найргийн уран торгон мэдрэмжит билээ. Энэ бол хорвоо дэлхийн үзэсгэлэн болсон гайхамшигт эх нутаг минь минь юм. Тэр дундаа энхрий дулаахан говь нутаг сансрын шидэт эрчмээр долгилсон саруул сайхны дээд илэрхийлэл юм сануу. Ийм нутгаа дуулъя гэж бурханы томилтоор шидэт бийр атган төрсөн гэгэлгэн гэгээн хөвгүүн бол Цогтцэций Их шанхийн унаган торгон яруу найрагч Алтангарагийн Бүддорж юм. “Тэнгэрийн тамга атгаж үрс нь энд төрдөг юм Энгэрийн цэцэгсийг зайчилж унага нь энд хөрвөөдөг юм” гэсэн ухаарал таныг Монгол хүний уужим тэнүүн бодлогошролд хөтлөх болно гэж хувьхандаа баярлаж сууна би. Залуу яруу найрагч А.Бүддорж бол цэцэн цэлмэг нэгэн. Түүний бодол оюун сэтгэлээс урган гарах шүлгүүд нь яг л говь нутгийн Баянбүрд булаг шигээ ажгуу. Чухам тийм л гайхамшигт өндөр дээд хэмжигдэхүүнд суралцсан ард түмэн бол Монголчууд юм. Ахуй амьдрал ёс суртахуун гоо зүйн үнэлэмж, ертөнцийг үзэх үзэл бодлоор бид үнэхээр тэнгэрийн харъяат ажээ. Тийм нэгэн тавиланд төрж, онож мэндэлсэн газар шороо уул ус морьтон түмнээ дуулж яваа А.Бүддоржийн шүлэгнээс та говь нутгийн таана хөмүүлийн үнэр, адууны хийморь дэрвэлзсэн босоо цагаан хийморийг олно гэдэгт би эргэлзэхгүй байна. Хөдөө амьтай гэрэл гэгээ долгилсон сэтгэлтэй, тэрхүү сэтгэлээ адууны үүрсэлтээр илэрхийлдэг энэ залуухан яруу найрагч нь Цэндийн Чимэддорж, Чимэдравдангийн Мягмарсүрэн, Эрэнжидийн Хархүү нарын хойчийн залгамжлал билээ. Яруу найрагч хүн бол өндөр хувь заяа тавилангаар тэнгэрийн тохоолтоор ирсэн үйл заяаны үнэнч эзэд билээ. Ийм тушаалыг биелүүлж хувьхан амьдралаа яруу найргаар чимэглэж явах дүүгийнхээ хойшдын саруул амьдралынх нь ган дөрөөг сүүгээр мялааж ихийн ихийг хүсэн инээмсэглэж үлдлээ, муу ах нь Чамд онгод хийморь ерөөж адууны чинь хийморьт сэргэн үлдсэн.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулга

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна