"Алтан азарга", "Мөнгөн гүү", "Молор унага"-ны эзэд тодорлоо

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 27 -нд

МУ-ын хэмжээнд өөрийн адуун сүргийн үүлдэр угсааг сайжруулж, хурдны чиглэлээр өсгөж үржүүлсэн, адуучин, малчин өрхийн хөдөлмөр бүтээлийг үнэлэх, алдаршуулах зорилгоор “Алтан азарга”, “Мөнгөн гүү”, “Молор унага”-ны эздийг ММСУХ, "Сүлд" телевиз хамтран шалгаруулж Монголын шигшмэл морьдын “Их хурд-7” уралдаан, "Уяачдын баяр"-ын өдрөөр шагналыг гардууллаа.
“Алтан азарга”-ны эзэн
1.Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Г.Алтангэрэл /хүрэн азарга/
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Манлай уяач Р.Ганхуяг /буурал азарга/
3.Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, уяач Ц.Эрдэнэдалай /халтар азарга/
“Мөнгөн гүү”-ний эзэн
1.Төв аймгийн Баян сумын уугуул, МУ-ын Алдарт уяач П.Энхмөнх /зээрд халзан/
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Онон /зээрд /
3.Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Г.Алтангэрэл /буурал нармайт/
4.Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач П.Мэндбаяр /саарал/
“Эрлийз Алтан азарга”-ны эзэн
1.Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Манлай уяач Б.Далай /халтар азарга/
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Онон /бор азарга/
3.Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Н.Даш-Өлзий
“Молор унага”-ны эзэн
1.Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү
2.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Д.Онон
3.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Пүрэвжав

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна