Монголын залуу уяачдын холбоо байгуулагдлаа

А.Тэлмэн
2016 оны 10-р сарын 11 -нд

"Монголын морин спорт, залуу уяачдын холбоо"-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10 сарын 7,8-ны өдрүүдэд Чингис хааны хүрээ цогцолборт болж өндөрлөлөө. Чуулганд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Анхжаргал, ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотын Шинэ Барга Зүүн хошууны морин спорт уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Гантиг болон 18 аймгийн улс аймгийн алдар цолтой 200 гаруй уяачид төлөөлөгчид оролцлоо.
Чуулганаар холбооны дүрэм, журам, удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, болон Ерөнхийлөгчийг сонгон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн бага чуулганыг Удирдах зөвлөлийн 29, 21 аймгийн салбар зөвлөлийн дарга, Хяналтын зөвлөлийн дарга нэг нийт 51 гишүүнтэй байхаар баталжээ. Мөн Монголын морин спорт, залуу уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр Улсын их хурлын гишүүн Дорждугарын Гантулга, Дэд ерөнхийлөгчөөр Монгол улсын Алдарт уяач Нямдаваагийн Батбаяр, ЕТV телевизийн спортын сэтгүлч Мягмарсүрэнгийн Оюунбаатар, “АПУ“ ХХК-ийн захирал Батхүүгийн Ганхөлөг , Ерөнхий нарийн бичгийн даргаар тус холбоог санаачлагч, үүсгэн байгуулагч Нанзаддоржийн Мөнхбаясгалан нар тус тус сонгогдлоо. Анхдугаар чуулганы холбогдолтой мэдээллийг бид дараа дэлгэрэнгүй хүргэх болно.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна