ПОНИ МОНГОЛД...
Энэ мэдээ олон хүнийг баярлуулж буй нь илт. Монголд пони буюу давжаа адуу оруулж ирлээ гэсэн мэдээлэлээр хэдэн зуун хүн баяртай байгаагаа илэрхийлж, мөн түүнээс дутахгүй тооны хүмүүс бодитоор үзэх, басхүү үр хүүхдэдээ унуулах бүр зарим нь худалдан авах хүсэлтээ илэрхийлжээ. Товчхондоо Монгол дахь давжаа адуутай холбоотой хэдхэн өгүүлбэр цахим ертөнцөд “буум” дэгдээж орхив.
Миний хувьд ч ялгаагүй энэ тухай мэдээллийг талархалтай хүлээн авсан. Учир нь энэ бол гарцаагүй үгүйлэгдэж буй орон зай. Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчууд даяаршилд нэгдэхдээ бусад улс гүрнүүдийн нэгэн адил өөрсдийн өв соёл, уламжлал гэсэн нандин чанараа гээн, өдөр ирэх тусам уусан бүдгэрсээр буй. Үүний эсрэг дархлаа дэмжих вакцин бол мэдээж монголоороо үлдэх эрмэлзэл юм.
Монголоороо үлдэх эрмэлзлийн нэгээхэн хэсэг нь Монгол хүн морио унах явдал. Хөдөөгийн багачуудын хувьд энэ нь энгийн мэт сонсогдож болох ч дөрвөн хана, нарийн гудамжнаас цааш газаргүй мэт сэтгэж тугалыг ботготой эндүүрдэг хотын багачуулын хувьд үнэхээр асуудал юм. Мал ахуйгаас хол хөндий өссөн хотын хүүхэд шууд морь унахаар зориглохгүй. Эхний ээлжинд тэдний айдсыг дарах аюул багатай унаа хэрэгтэй. Тэрхүү унаа нь давжаа адуу буюу пони байж мэдэх юм. Чухам тиймдээ л тэр олон аав ээжүүд “бяцхан” адуунд санаа тавьж, бодитоор харахыг тэсэн ядаж буй бизээ.
Юун түрүүнд энэхүү буянт үйлийг эхлүүлсэн эрхмийг танилцуулъя. Түүнийг Хишгээгийн Нямбаяр гэдэг. Инженер мэргэжилтэй, уул уурхайн бизнес эрхэлдэг нэгэн цагт мөн хурдан хүлгийн сүүл шууж явсан гэдэг. Багын амьтанд хайртай тэрээр нохой тэжээдэг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа бололтой. Сонсголон дахь хашаанд нь л гэхэд төрөл бүрийн үүлдрийн долоон тооны нохой байх агаад пони морьд тэдэнтэй хамт өвлийг давжээ. Эхэндээ нохойнуудаас цэрвэдэг байсан бол одоо дасаад харин ч тэднийгээ айлгаж, шоглоод байдаг болсон хэмээн эхэлсэн Х.Нямбаярын яриа ийн үргэлжилсэн юм.
Манайх хоёр охинтой. Хоёулаа малд дуртай. Монгол морио унуулах гэхээр уначих байх, өшиглүүлчих байх гээд эмээдэг л дээ. Тэгж байсан пони морьдын тухай хүүхэлдэйн кино гараад, охид маань түүнд дуртай гэж жигтэйхэн. Тэгээд л ер нь пони адуу оруулж ирвэл яасан юм бэ гэсэн санаа анх төрж, жил гаруйн турш судалсан л даа. Санаан зоргоор тийм амархан олдчихдоггүй юм билээ. Олдлоо гэхэд тээврийн зардал өндөр. Тэгж байтал ОХУ-аас авах боломж гараад нэг хүнээр дамжуулан энэ гурвыг авчруулсан юм. Нэг нь эр даага, нөгөө хоёр нь гүү. Алаг нь хамгийн ахмад бөгөөд 18 настай. Шинэ жилийн өдөр буюу 2015 оны 12 сарын 31-ний өглөө Монголд ирсэн. Өвлийг дажгүй давсаан. Нэг удаа Sky resort руу аваад явсан хүмүүс мэдэхгүй “илжиг унууллаа”, “унага унуулж зовоолоо” гэх мэтээр ярьж байна лээ. Монголд пони ороод ирсэн гэхээр итгэлгүй сонсогдсон байх л даа. Итгэхгүй нэгэнд нь бүүр шүдийг нь харуулсан. Цаашид өсгөж үржүүлье гэж бодоод хээлтэй гүү сонирхсон ч нэгдүгээрт өртөг өндөр, хоёрдугаарт тээвэрлэлтийн явцад хээл хаях магадлалтай гэсэн учраас больсон. Тэгээд бас анзаараад байхад хүмүүс понигоо зарах дургүй. Гэр бүлийн гишүүн мэт үзэж, ихэд хайрладаг юм байна лээ. Тийм шалтгаанаар худалдахаас татгалзах нь цөөнгүй. Дэлхий дээр олон төрлийн пони байдаг ч ерөнхийд нь гурав хуваадаг бололтой. Миний оруулж ирсэн пони бол нормаль буюу дундаж нуруутай. Үүнээс арай өндөр буюу 1,2 м өндөртэй болохоороо өндөрт, багасаад 40-60 см өндөртэй бол жижигтээ тооцогддог бололтой юм билээ. Пони адуу дунджаар 30-35 насалдаг бөгөөд биеийн жингээс нь хэтэрсэн ачаалал үүрүүлээд байвал богино насалдаг гэсэн. Тохиромжтой дундаж жин нь 30кг гэхээр сургуулиас өмнөх насны хүүхэд унах зориулалтай гэж ойлгож болно. Хоол ундны тухайд яг л адуутай адилхан өвс, будаатай сүрэл, хивэг, овъёос иднэ.Нэг ялгаа нь багаас нь амттан өгөөд сургачихсан байдаг бололтой. Чихэр харуулчихвал дагаад салахгүй. Энэ гурвын байдлаар Монголд идээших янзтай л юм. Тиймээс ахиад арваад гэхдээ арай өөр төрлүүдээс нь авахаар захичихсан байгаа. Дөрвөн сар гэхэд ирчихнэ. Тэгэхээр морин сургалтын төв нээх төлөвлөгөөтэй байна. Хотын хүүхдүүд ирээд чөлөөт цагаа өнгөрүүлж, морь унаж сурах тийм газар. Цаашлаад өөр бусад үүлдрийн адуу оруулж ирэн нутагшуулж, Монголдоо дэлхийн адууны парк байгуулах мөрөөдөлтэй явдаг.
Тэрээр ийн холыг харж явна. Ингэхэд ер нь харсан болгоны хайрыг булаасан давжаа адууны тухай уншигч та хэр ихийг мэдэх вэ. Бид ийм мэдээллэл бэлтгэлээ.
Пони буюу давжаа адуу
Пони гэхээр харахад эгдүүтэй хүүхдийн тоглоом шиг жижиг адуу төсөөлөгддөг. Тийм ч болохоор дийлэнх хүн пони адууг циркт тоглож эсвэл жаахан хүүхдийн зугаа гаргадаг тоглоомноос цаашгүй гэж ойлгох болсон. Үнэндээ бол огт тийш биш. Юуны өмнө “араб” эсвэл цэвэр цусны англи адуу гэдэг шиг “пони” гэсэн бие даасан үүлдэр байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Пони гэдэгт нь мундаагаараа тодорхой өндрөөс хэтэрдэггүй жижиг биетэй бүх үүлдрийг багтаадаг. Харин ямар морийг пони гэсэн ангилалд оруулахыг тухайн улс үндэстэн өөр өөрийн уламжлалд тулгуурлан янз бүрээр шийдсэн байдаг. Ингэхээс ч өөр аргагүй. Учир нь пони гэдэг нэрийн дор мундаагаараа 152 см –аас эхлээд ердөө 60 см хүртэл янз бүрийн үүлдрийн адуу багтдаг. Дэлхий даяар хэрэглэгддэг пони гэсэн нэр ч үүнд их сайн тохирдог.
Пони нь англи хэлний “pony “ гэдэг үгээс үүсэлтэй. Харин энэ англи хэлний “pony” гэдэг нь галл хэлний “ponaidh” буюу “давжаа адуу” гэдгээс үүсэлтэй аж. Харин ямар адууг давжаа гэж үзэх талаар дээр хэлсэнчлэн улс үндэстэн болгон өөр өөрийнхөөр шийддэг. Жишээлбэл, Орост мундаагаараа 110 см-аас дээш өндөртэй адууг давжаа адуунд хамруулдаггүй. Гэтэл Германд гэхэд л мундаагаараа 120 см ба түүнээс намхан биетэй үүлдрийн адууг давжаа адуу буюу пони гэж үздэг. Харин өөрийн цэвэр цусны адуугаараа бахархах дуртай англичууд 147,3 см хүртэлх өндөртэй бүх адууг пони буюу давжаа гэж үздэг. Англи маягаар явбал дэлхий дээрх адууны олон зуун үүлдрийн дийлэнх, түүний дотор Монгол адууг ч пони гэж үзэхэд хүрнэ. Тиймдээ ч өрнөдийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд монгол адууг Монгол пони гэж нэрлэсэн байдаг биз.
Араб ба цэвэр цусны англи адуу, тэдний цус холилдсон эрлийз адуунууд бие томтой байхаас өөр аргагүй. Учир нь, Өрнөдөөс гаралтай ийм үүлдрийн адуу нь өдөр тутам овъёосноос эхлээд улаан буудай хүртэл янз бүрийн тусгай тэжээл, байнгын усалгаа, арчилгаа, эмчилгээ, үйлчилгээгүйгээр удаан хугацаанд бие даан оршин тогтнож чадахгүй. Жишээлбэл, Америк тивд европчуудын хамт ирээд алдагдаж зэрлэгшин 1000-1500 жилийн дараа гэхэд байгалийн шалгарлаар бие жижиг тусдаа үүлдэр болсныг нь та бид мустанг гэдэг нэрээр мэднэ. Цагаан арьст америкчууд индианчуудын унаж хэрэглэдэг байсан эдгээр адууг пони гэж тоомжиргүй байдлаар нэрлэдэг нь одоо ч хэвээр.
Тиймээс пони нь анхандаа хүүхдийн зугаа, циркийн үзүүлбэрт бус огт өөр зүйлд ашиглагддаг байв. Шотландын ойролцоох Шэтлэндийн арлуудаас гаралтай шэтлэнд үүлдрийн пони гэхэд мундаагаараа 102-107 см-аас хэтэрдэггүй өндөртэй. Энэ үүлдрийн пони нь өөрийн биеийн жингээ олон дахин давсан ачаа зөөж чаддаг, маш чадалтай гэдгээрээ алдартай. Тэднийг өнгөрсөн зуунуудад уурхайд ашигладаг байв. Уурын ба цахилгаан хөдөлгүүр гараагүй байхад шэтлэнд пони нь өөр адуу багтахгүй уурхайн хонгилоор нүүрс, төмрийн хүдэр ачсан тэргэнцэр чирэн явдаг байв. Зөвхөн Англид гэхэд газар доорх уурхайнуудад 16 мянга гаруй шэтлэнд пони ажилладаг байсан байсан аж. Сонирхуулахад тэд жилд 3000 цаг ажиллахдаа 5000 гаруй км зам туулж, уурхайн гүнээс 3000 тонн нүүрс зөөж гаргасан байдаг.
Цахилгаан хөдөлгүүр гарсны дараагаар пони гэсэн ангилалд багтдаг адууны үүлдэр алдагдах, устаж үгүй болох аюул тулгарсан тул тухайн нутагт үүсч бий болсон үүлдрийг хамгаалж, хадгалах хөдөлгөөн өрнөж, тухай бүрт ялгах нэршил өгч хамгаалдаг, үржүүлдэг болсон юм. Ингэснээр одоогийн бидний мэдэх янз бүрийн үүлдрийн пони бий болсон байна.
Энд нэр гарсан шэтлэнд пони гэхэд богино, бахим хөлтэй, том толгойтой, өрөн биетэй, өтгөн дэл сүүлтэй, мундаагаараа 65-07 см-аас илүүгүй өндөртэй, бараан голдуу зүстэй. Одоо уналага, уралдаан тэмцээнд оролцдог болсон. Шэтлэнд үүлдрийн пони дээд тал нь 45-50 нас хүрдэг юм.
Үүнээс гадна маш олон төрөл байдгаас хамгийн алдартай заримыг нь сонирхуулъя.
ШОТЛАНД ПОНИ БУЮУ ХАЙЛАНДЫН ПОНИ, ГАРРОН
Үүсч бүрэлдсэн нутгийнхаа нэрийг авсан энэ үүлдэр нь дотроо гурван дэд хэлбэртэй. Жижиг пони нь сэрвээгээрээ 122 см орчим бол шотланд уналганаы пони нь сэрвээгээрээ 140 см хүртэл өндөртэй. Харин хамгийн томд тооцогддог мэйленд пони нь мундаагаараа 142 см өндөртэй.
УЭЛС ПОНИ
Энэ үүлдрийн пони нь бүр эртний Ромын үеийн түүхийн сурвалж бичигт дурдагдсан байдаг. Дотроо гурван дэд төрөлтэй. Уэлсийн уулын пони нь сэрвээгээрээ 122 см-аас ихгүй бол дундаж нь 110 см-аас илүүгүй, морин полоны Уэлс коб төрөл нь сэрвээгээрээ 137-157 см хүртэл өндөртэй. Энэхүү Уэлс коб гэсэн дэд үүлдрийг гаргаж авахын тулд цэвэр цусны англи, араб адуугаар цус сэлгэсэн байдаг.
ЭКСМУР ПОНИ БУЮУ КЕЛЬТ ПОНИ
Энэ үүлдэр нь сэрвээгээрээ 114 см орчим өндөртэй, ачлаганы үүлдэр. Английн Эксмур ба Девонд гаргаж авсан.
ИСЛАНД ПОНИ
Арлын Исландчууд өөрийн гэсэн энэ үүлдэртээ тун их хайртай тул цэвэр байдлыг нь мөн хэрээр эрхэмлэдэг. Тийм учраас их газраас өөр үүлдрийн адууг арал руу оруулж ирэх, нутгийн уугуул үүлдэртэй цус холилдуулахыг хуульчлан хориглосон байдаг. Сэрвээгээрээ дээд тал нь 137 см хүрдэг ба намхандаа 100 см ба түүнээс ч намхан нь бий. Үндсэн явдал нь жороо, бараан голдуу зүстэй. Уналага, ачлаганд хэрэглэдэг.
ПОЛО ПОНИ
Поло тоглоход зориулан араб ба цэвэр цусны англи адууны азаргаар цус сэлбэн гаргаж авсан тусгай үүлдэр. Морин поло тоглоом, гурван төрөлт, конкур гэх мэт онцгой тэсвэр, чадал шаардсан уралдаан тэмцээнд оролцуулдаг. Одоогоор англи-ирланд, америк, хятад гэх мэт нэлээд олон төрлийн Поло пони байдаг.
ФАЛАБЕЛА
Энэ үүлдрийн пони нь хүмүүсийн төсөөлдөг цэвэр үзүүлэнгийн төрөлд хамгийн сайнаар тохирдог гэж болно. Фалабеллаг дэлхийн хамгийн давжаа биетэй адууны үүлдэр гэж тооцдог. Олны анхаарлыг татсан ийм үүлдэр гаргаж авах санааг анх Патрик Ньютолл гэгч ирланд эр сэджээ. Тэрээр Аргентинд амьдардаг байсан бөгөөд уйгагүй шилэлт сонголт явуулсаар мундаагаараа 75 см-аас хэтрэхгүй өндөртэй сүрэгтэй болж чадсан. Дараагаар нь түүний хүргэн Луан Фалабелло эхэлсэн ажлыг нь үргэлжлүүлж байнгын цус сэлгэлгүйгээр хадгалах чадвартай тусгай үүлдэр гарган авчээ. Тэрээр анхандаа Ньютоллийн давжаа биетэй адууг шотланд понитой эрлийзжүүлэн селекц явуулснаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн тусдаа үүлдэр гаргаж авсан юм. Одоо Фалабелла үүлдрийн адууны дундаж өндөр сэрвээ хэсгээрээ 40-75 см-аас илүүгүй. “Өндрийн” дээд амжилт тогтоосон Литл-Памкин нэртэй азарганы сэрвээн хэсгийн өндөр ердөө 35,5 см байсан байдаг. Энэ үүлдрийн понигийн жин 20-60 кг орчим.
Үүнээс гадна Америкийн Шэтлэнд пони, Америкийн уналгын пони, Индонезийн Батак пони, өмнөд Африкийн Басуто пони, Боснигийн уулын пони, Мексикийн Галицено пони, Шведийн Готланд пони, Германы Дюльмен пони, Иран пони гээд маш олон үүлдэр байдаг.
Гэхдээ энд нэр гарч байгаа дийлэнх үүлдрийг уугуул нутгийн иргэд нь пони гэж огт хүлээж авдаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь пони буюу давжаа гэхээр их намхан,тусгайлан үзүүлэнгийн зориулалтаар зохиомлоор гаргаж авсан Фалабелла үүлдэртэй адил, уналга, ачлагын алинд ч тохирохгүй морьд төсөөлөгддөг. Гэтэл бүрэлдэн бий болсон нутаг усныхаа онцлогт зохицож, уналга, ачлага гээд янз бүрээр өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж ирсэн морьдоо хэн давжаа, хүүхдийн тоглоом, үзүүлэнгээс цаашгүй гэж хэлж зүрхлэхэв.
Гэхдээ дээр хэлснээр пони гэдэг нэрийн дор бие жижиг гэсэн онцлогтой, өөрөөр хэлбэл европчуудын зохиомлоор гаргаж авсан цэвэр цусны англи адуунаас бие давжаа гэсэн нийтлэг онлцогтой. Өөрөөр хэлбэл Өрнөдийнхний дээрэнгүй авирын нэг илрэл гээд нэрлэчихвэл их хэтрүүлэг болохгүй биз. Пони гэсэн ангилалд ямар үүлдрийг багтаахыг улс болгон үндэсний онцлогоосоо хамааран тогтоодог тухай дээр хэлсэн. Англичууд сэрвээгээрээ 142,3 см-аас намхан бүх үүлдрийг пони гэж үздэг бол Голландчууд бүр ч дээрэнгүй, сэрвээгээрээ 157-см-аас намхан бүх үүлдрийг давжаа биетэй, пони гэж үздэг аж.
"Тод магнай" сэтгүүл
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
202.55.188.106
Avmaar bn zarax xvn bn uu
Reply103.57.95.76
Пони морь худалдаж авах гэсэн юм. Зарах хүн байна уу
Reply