“Дүнжингарав-2017” хаврын бүсийн уралдааны товыг хэлэлцэнэ

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 19 -нд

Уламжлалт “Дүнжингаравын хурд” уралдааны тов уяачдад хүлээлт үүсгэсээр байна. Учир нь орон нутгийн салбар холбоод Дүнжингаравтай уялдуулан аймгийн бүсийн уралдаануудаа товлодог. ММСУХ-ны дүрмэнд заасанчлан хаврын тэргүүн сарын шинийн гуравнаас хойш зохион байгуулах ёстой төвийн бүсийн уралдаан /Дүнжингарав/ энэ жил 3-р сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулагдах магадлалтай байна. Урьдчилсан товыг энэ сарын сүүлээр хуралдах ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлаар авч хэлэлцэн эцэслэн тогтоож, Засгийн Газарт  өргөн барина.  Мөн хаврын бүсийн уралдаан хийх саналыг одоогоор Дархан, Хөвсгөл аймгийн МСУХолбоод өгөөд байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад зуны бүсийн уралдаануудын тов мөн яригдаж байгаа бөгөөд баруун бүс Баян-Өлгий,  зүүн бүс-Сүхбаатар аймгийн Дарьгангад буюу Алтан-Овооны их тахилга, хангайн бүс-Өвөрхангай, говийн бүс-Дундговь, төвийн бүс-нийслэлд /Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбоо зохион байгуулна/ зохион байгуулагдахаар  яригдаж байгаа аж.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна