Малын эмийн зохистой хэрэглээ сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 20 -нд

Хоёр аймгийн арван сумын малчдыг  хамарсан “Малын эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна. Төр, хувийн хэвшлийн хамтарсан анхны сургалтыг ХХААХҮЯ-ны малын эмийн салбар зөвлөлийн дарга н.Хүрэлбаатар, Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лабораторийн захирал н.Ууганбаяр, “Агриматко Монгол” компанийн менежер Эрдэнэмөнх, Дашдэмбэрэл нар Говь-Алтай, Баянхонгор аймгуудад зохион байгуулж буй бөгөөд өнөөдөр  Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын малчидтай уулзах аж. Энэхүү сургалтаар тун найрлага  зэргээс хамааран малын эм, тариа, туулгыг хэрхэн зөв зохистой хэрэглэх, цаашлаад эм, эмийн бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах зэрэг сэдвээр малчдад зөвлөгөө өгч байгаа гэнэ.  Сургалт маргааш буюу 20-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал, 21-нд Бөмбөгөр, 22-нд Баацагаан, 23-нд Өлзийт, 24-нд  Богд суманд болох аж.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна