Түмэн эхүүдийн зурагтай 2017 оны хуанли худалдаанд гарчээ

А.Тэлмэн
2017 оны 1-р сарын 20 -нд

АХ-ын 95 жилийн ой үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тавд хурдалсан азарга, их насны морьдын гэрэл зураг бүхий 2017 оны хуанли худалдаанд гарчээ. Монголын морин уралдааны эгзэгтэй торгон агшныг гэрэл зургийн хальснаа буулган мөнхөлж үлдээдэг А.Мягмарсүрэнгийн бүтээл энэхүү цаг тооны бичигт төрийн наадмын түрүү эзнээ МУ-ын Манлай уяач цолонд хүргэсэн энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Түдэндоржийн Болдбаатарын Магнай халиун,  Төв аймгийн Баянцогт сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Даваахүүгийн Баянбатын төрийн түмэн эх наадмын чимэг Наран хонгор, улс, бүс, “Их хурд” уралдааны нэг түрүү, дөрвөн айргийн эзэн   Завхан аймгийн Яруу сумын уугуул Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн Шөвгөр зээрд, Монгол төрийн чансаа өндөр гурван уралдаанд айрагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Яруу хээр, хоймор нутгийн хийморийг өргөсөн Д.Энхтөрийн хул зэрэг хурдан азарганууд АХ-ын 95 жилийн ойн баяр наадмын түрүү, “Их хурд-7” уралдааны аман хүзүү Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор халзан, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Д.Баяраагийн төрийн наадмын аман хүзүү хүрэн, улс, бүс, “Их хурд” уралдааны дөрвөн айргийн эзэн Их аварга Д. Мөнхбатын  Хакухо зээрд, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хонгор халзан, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул Н.Мөнхбаясгалангийн зээрд,  баруун бүсийн уралдааны хоёр түрүүн эзэн Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач Т.Гантөмөрийн буурал, шигшмэл морьдын “Их хурд-7”, зүүн бүсийн хурд-2016 уралдааны түрүү Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Ш.Мөнгөншагайн хүрэн зэрэг их насны морьд багтжээ.

Төрийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн хийморийн адистай цаг тооны бичгийг сар шинийн бэлэгт өгөхийг хүсвэл та  9994-0774 дугаарын утсанд холбогдоорой. Тав буюу түүнээс дээш тоогоор авах бол хаягаар үнэгүй хүргэж өгнө гэсэн шүү.

Хурдан хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна