ММСЗУХ Хэнтий, Дорнод аймгуудад салбараа байгууллаа

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 09 -нд

Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбооноос санаачлан хэрэгжүүлж буй залуу малчдаа дэмжих аян энэ сарын 6-нд Хэнтий аймгаас гараагаа эхэллээ. Аяны хүрээнд , ММСЗУХ-ны тэргүүн,  УИХ-ын гишүүн Д.Гантулга “Менежерээс манлайлагч руу”, “Амжилтын гараа” зэрэг илтгэл тавьж, залуу уяачдын анхдугаар хурлыг зохион  байгуулан, “Увертюра” хамтлаг “Монгол минь” тоглолтоо толилуулж буй. Хэнтий аймгийн 50 эм төлөгний эзнээр А.Нямдаваа тодорсон бол ММСЗУХ-ны салбарын тэргүүнээр Х.Ганчулуун сонгогдсон байна. Хэнтий аймгийн салбар холбооны тэргүүн Х.Ганчулуун Багануур зүүн бүсийн цахилгаан түгээх ТӨХК-ийн хэлтсийн даргаар ажилладаг аж.
Аян 2-р сарын 7-нд Дорнод аймагт үргэлжилж, ММСЗУХ-ны салбар  үүсгэн байгуулагдан тэргүүнээр аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн С.Батхүү сонгогдсон бол залуу малчин Гантулга 50 эм төлөгний эзэн  болжээ. Залуу малчдаа дэмжих аян өнөөдөр Дорноговьд үргэлжилнэ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна