“Three Flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзул: "Flames" гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан үндэсний брэнд болж өргөжиж байна”
Хадлан загварын дээлээрээ хэрэглэгчдийн эчнээ танил болсон “Three Flames” ХХК-ийн захирал Т.Хонгорзулаас аянчид, аялагчдад зориулсан бүтээгдэхүүнүүдийнх нь талаар бяцхан тодруулга авлаа.
-Монголын анхны аяны брэндийн үндэслэгч “Flames” компанийн үүсгэн байгуулагдсан үеийн түүхээс яриагаа эхэлье?
-“Three Flames” ХХК 2016 оны 11 сарын 26-нд албан ёсоор үүсгэн байгуулагдсан. Түүнээс өмнө 10 жил өрхийн үйлдвэрлэл хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байлаа. Аяны хувцас хэрэгсэл үйлдвэрлэх болсон нь амьдралаас үүдэлтэй гэх үү дээ. Манай гэр бүлийн хүн хөдөө явах дуртай ангийн, аялалын хоббитой. Нөхрийгөө аялалд яваад ирсний дараа хувцсыг нь угаах үүрэг айын эзэгтэйд оногдоно. Байнгын хими цэвэрлэгээнд өгөөд байх эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Гадны сайн гэсэн олон брэнд хувцаснуудыг хэрэглэж үзэж байсан. Гэхдээ эдэлгээ болоод бусад тал дээрээ учир дутагдалтай санагдсаныг нуугаад яахав. Тэгээд бодсон л доо. Цэвэрлэгээг гэрийн нөхцөлд хийх боломжтой, монгол хүний биеийн онцлогт тохирсон, эдэлгээ даадаг аяны хувцас хэрэгсэл хийж үзвэл яадаг бол гэж. Ингээд нөхөртөө зориулж дээрх шаардлагуудыг хангасан анхны аяны хөнжлөө хийсэн. Азаар ч гэдэг юмуу манай анхны бүтээгдэхүүнүүдийн эзэд өндөр зэрэглэлийн хэрэглээтэй олны танил хүмүүс байж таарсан.
-Сумогийн Их аварга Дагвадорж байх нь ээ дээ. Таны бүтээгдэхүүнүүдийг тогтмол хэрэглэдэг шүү дээ?
-Тиймээ. Их аварга болон түүний нөхөд манай байнгын үнэнч үйлчлүүлэгчид. Аяны хөнжлийн анхны худалдан авагчдын нэг нь Дагвадорж Аварга. Аварга том биетэй стандарт аяны хөнжлүүд багадаад байдаг байсан юм билээ. Тэр утгаараа туршилт болгож нөхөртөө хийсэн аяны хөнжлийг хараад манайд хандсан. Анх залгахад нь би чихэндээ итгээгүй./инээв/ Хэн нэгэн нь тоглож байна л гэж бодсон. Тэгээд очиж уулзаад бүтээгдэхүүнээ үзүүлтэл бидэнд өөрт тулгардаг бэрхшээлүүдээ хэлээд, монгол залуус ийн хийж бүтээхийн хүсэл эрмэлзэлд хөтлөгдөж байгаа нь сайн хэмээн урамшуулсан. Ингээд Их аваргынхаа хэлсэн бүхнийг тусгаж, өөрт нь зориулсан аяны хөнжлийг хийж өгөөд, түүнээс хойш захиалга тасрахаа больсон доо.
-Flames брэндийн аяны хөнжил ямар давуу талтай юм бэ?
-Чийг нэвтэрдэггүй, тоос шороо татдаггүй, зөөлөн дулаан, угааж цэвэрлэхэд хялбар, эдэлгээ урт. Манай аяны хөнжил гурван давхараас бүтдэг. Хамгийн дотор талд нь дулаан, тав тухыг мэдрүүлэгч зөөлөн материалтай. Гадаа -40 градусын хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Саяхан манай нэг үйлчлүүлэгч маань хөдөө явж байгаад шатахуун нь дуусч хээр хонох болж. Өмнө нь манайхаас хөнжил авчихаад ерөөсөө хэрэглэж үзээгүй байсан юм билээ. Тэгээд арга буюу ачааныхаа тэвшин дээр ороо засаад унтсан гэсэн. Маргааш нь уулан дээр гарч сүлжээтэй болмогцоо залгаад “танай хөнжил байсан учраас л би амьд гарлаа” гээд маш их баярлачихсан ярьсан. Дараа нь дахин хэд хэдэн удаа холбогдож “ах нь тайгад явна. Үнэхээр дулаахан юмаа. Баярлалаа” гэж хэлсэн. Ер нь манай үйлчлүүлэгчид талархлын сэтгэлээ харамгүй хуваалцдаг шүү. Тэр нь бидэнд илүү сайныг хийх хүсэл бэлэглэдэг юм.
-Идэр есийн хүйтэнд гадаа хоноход даарахгүй нь гэж ойлголоо?
-Тиймээ, манай аяны хөнжлийн өөр нэгэн давуу тал бол гадаах температураас хамаараад тохируулж болно. Өөрөөр хэлбэл гадаа дулаан байх юмуу эсвэл айлд хонох болбол гудсан хэсгээ давхарлаад нөмрөх хэсгээ нимгэлж болно. Мөн зундаа хөнжлөө дэлгээд гэр бүлээрээ унтчихаж болно. Сүүлийн жилүүдэд хүмүүс зуны урин дулаан цагт гэр бүлээрээ амралт зугаалгаар явах нь элбэг болж байна. Хүн болгоны тоогоор гудас хөнжил бэлтгэхэд овор хэмжээнээс эхлээд тээвэрлэлтийн явцад ч бэрхшээлтэй шүү дээ. Түүний оронд манай нэг аяны хөнжлийг аваад явчихвал гурваас дөрвөн ам бүлтэй айл дулаахан, тав тухтай амрах боломжтой. Дээр нь сав баглаа боодол нь ус, чийг нэвтэрэхгүй учир норно хэмээн айх хэрэггүй. Би өмнөх ярилцлаган дээрээ дурдаж байсан Энх тайваны корпус олон улсын байгууллага манай компанитай олон жилийн өмнөөс хамтран ажиллаж байгаа гэж. Аж ахуйн нэгж болоогүй өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг байх үеэс бүтээгдэхүүний чанарыг сайшаан одоог хүртэл хамтран ажиллаж байгаа. Тус байгууллагаас ирсэн орон орны төлөөлөгч, сургагч багш нар Монгол улсад ажиллах хугацаандаа манай аяны хөнжлийг хэрэглэдэг. Хэрэглэж үзсэн хүн бүр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, бидэнд урам зориг бэлэглэдэг юм. Манай компанийн бас нэгэн давуу тал бол худалдан авалтын дараах засвар үйлчилгээгээ бүрэн хариуцдаг. Хүн жил ирэх тусам өөрчлөгдөж байдаг шүү дээ. Түүндээ тохируулаад аяны хөнжлөө засуулж болно. Өөрчлөлтөнд нь тааруулаад хөнжлийг нь засч өгдөг учраас манай үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байдаг. Тэр сэтгэл ханамжаа ойр тойрныхондоо хуваалцаад дараагийн удаа нөгөө хүмүүс нь үйлчлүүлэхээр хүрэлцэн ирэх жишээний. Өнөөдрийг хүртэл манай компани ямар нэг албан ёсны зар сурталчилгаа ашиглалгүйгээр амжилттай яваагийн нууц хэрэглэгчдийн сэтгэл ханамж.
-Аяны хөнжил зах зээлд амжилт оллоо. Дараагийн бүтээгдэхүүн юу байсан бол?
-Аяны хөнжлийн технологи шийдэл зөв байж гэдэг нь батлагдмагц, үүнийг хувцсанд нэвтрүүлэхээр шийдсэн. Ингээд хэд хэдэн төрлийн аяны хувцас хийж туршиж үзсэн. Би өмнө нь ч хэлж байсан бид бүх бүтээгдэхүүн дээрээ тодорхой хугацаанд судалгаа хийдэг гэж. Аяллын хувцасны тухайд ч мөн хэрэглэгчдийнхээ саналыг сонссон. Аялалд, анд явж байгаа хүмүүс хэрэглэх учраас материалын хувьд ямар нэг дуу чимээ гаргадаггүй буюу өвөлдөө хөлдөж, зундаа чихардаггүй байх ёстой. Мөн байгалийн өнгөнөөс ялгарахгүй байх ёстой. Дээр нь халаасыг хаана байрлуулах вэ. Цахилгаан, кноп байх шаардлагатай юу гэх мэтчилэн нэлээд судалсаны эцэст хамгийн тохиромжтой шийдлийг олсон. Манай бүтээгдэхүүн захиалгаар хийгддэг учраас хэрэглэгчээсээ солгой эсэхийг нь заавал асууна.
-Тэр хамаатай юу?
-Хамаатай байлгүй яахав. Хэрэглээний рефлекс нь өөр байдаг юм. Солгой биш бол баруун гарт зориулсан татахад эвтэйхэн цахилгаанууд хийж өгнө. Жишээлбэл Дагваа аварга гэхэд л солгой. Тэгэхээр Аваргын хувцаснуудын халаас зүүн талдаа байх жишээтэй. Зөвхөн аяны хувцас ч бус буу болон сумны гэр ч гэсэн солгой, барууныг тусгадаг. Загасчлахаар явж байгаа хүмүүс аюултай эд хэрэгсэлтэй их харьцдаг тул түүнийгээ өөрт гэмтэл бэртэл учруулахгүйгээр хийх хэрхэн халаасандаа хийх вэ гэдэгт ч бид бас анхаарал хандуулдаг. Жишээ нь өмдний халаас хажуу талдаа байвал ямар нэг үйлдэл хийхэд халаасан дахь үзүүртэй зүйлс бие рүү хатгах эрсдэлтэй. Тиймээс өмдний халаасыг тэгш буюу гуян дээр байрлуулах нь зохистой байдаг юм. Энэ мэтчилэн хувцас тус бүр дээр судалгаа хийж, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжид нийцүүлдэг. Мөн манайх гутлын түрүү, малгай, цасны бээлий зэргийг үйлдвэрлэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Аяны цүнхний талаар жаахан дэлгэрүүлээч?
-Бороо ус, тоос шороо нэвтэрдэггүй ачаан дээр тавьдаг аяны цүнхийг мөн хийж байгаа. Бүгдийг нь нэг дор багтааж шороо тоос болон бусад зүйлсээс хамгаалах зориулалтай энэ цүнх маань худалдаанд гараад нэг жил болж байгаа хэдий ч хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн бүтээгдэхүүний нэг болсон. Эхлээд худалдан авахдаа бидний хэлж байгаа чанарт эргэлздэг юм шиг байна лээ. Тэгээд өөрөө туршиж үзээд үнэхээр ус, чийг, шороо тоос нэвтэрдэггүй юм байна. Төдөн км явж үзлээ гээд ярьж байх жишээтэй. Үүнээс гадна үйлчлүүлэгчид маань хэрэглээндээ тохируулаад тусгай зориулалтын цүнхнүүд хийлгэдэг. Бид Пицца Хат, Тom n Toms, Хүннү грилл зэрэг компаниудын хүргэлтийн халуун баригчтай цүнхнүүдийг хийж өгсөн.
-Майхан хийдэг үү?
-Маш олон хүн наад асуултыг чинь тавьдаг. Бид ч хийх ажлын төлөвлөгөөндөө оруулчихсан байгаа.Нэг их удахгүй Flames брэндийн майхан та бүхний гарт хүрэх байхаа. Одоо судалгаа хийгдэж байна.
-Өвлийн куртикнууд нэлээд эрэлттэй байх шиг санагдсан? Ер нь Flames зөвхөн анчдын, аялагчдын бус гэр бүлийн хэрэглээ болж байх шиг?
-Зөв олж харжээ. Flames гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан үндэсний брэнд болж өргөжиж байна. Эхний удаад өөртөө хувцас захиалсан аав дараагийн удаа гэр бүлийнхнээ дагуулаад ирдэг. Эхнэртээ, хүүхдүүдээ бас ийм хувцас хийлгэмээр байна гээд. Энэ өвөл бид бяцхан үйлчлүүлэгч нартаа зориулж куртик, мөрөвчтэй өмд нэлээд олныг хийлээ. Хамгийн бяцхан үйлчлүүлэгч маань ой таван сартай байсан. Та бүхэн мэдэх байх. Бид биеийн дулааныг хадгалах чадвартай нано материалаар хувцсаа доторлодог.Энэ материалын давуу тал нь биеийн дулааныг 80 хувиар барьж, үрэлтийнхээ явцад 30 хувийн дулаан үйлдвэрлэж байдаг. Дээр нь хөлөргөхгүй. Хөлөргөхгүй учраас даарч хөрөх, ханиад хүрэх зэрэгт санаа зовох шаардлагагүй. Хүүхдүүдэд тун тохиромжтой материал. Дээр нь мэргэжлийн дизайнертай зөвлөлдөж байгаад өнгө загвараа сонгож өөрт хамгийн ихээр таалагдсан хувилбараар хийлгэх боломжтой. Мэдээж дээр дурдсанчлан борлуулалтын дараах бусад үйлчилгээг бид хариуцна. Сүүлийн үед онлайнаар захиалга аваад хүргэлт хийж байна. Ийнхүү онлайнаар захиалга гадаадад амьдарч байгаа монголчууд олноор хандаж байна.
-Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, хэрэглэгчдэдээ хүрч үйлчилдэг танай хамт олонд ажлын амжилт хүсье. Ярилцсан баярлалаа.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна