23 уяачийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 11 -нд

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж ММСУХ-ноос ирүүлсэн нэр бүхий 23 уяачийн материалтай танилцан Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл энэ сарын 8-нд хуралдсан ММСУХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрийг хэвээр баталж, зургаан Тод манлай, зургаан Манлай, 11 Алдарт уяачийн нэрийг төрийн тэргүүнд танилцуулахаар болсон байна. Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж уяачдад цол олгодог билээ.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна