ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга Өмнөговь аймагт ажиллалаа

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 13 -нд

Улсын Их Хурлын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга “Залуу малчдаа дэмжих аян”-ы хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллалаа.
Аяны хүрээнд төрийн албанд ажилладаг 70 гаруй ажилчидтай уулзалт, ярилцлага өрнүүлж Менежерээс Манлайлагчруу сэдэвт илтгэл тавьлаа.
Аймгийн ЕБ-ын сургуулиудын ахлах ангийн сурагчдад ”Мэргэжлээ хэрхэн сонгох вэ” сэдэвт уулзалт ярилцлага хийлээ.
Мөн Монголын морин спорт залуу уяачдын холбооны Өмнөговь аймаг дахь салбарын анхдугаар чуулган 02 сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганы нээлтэнд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, УИХ-ын гишүүн Говийн хүү сангийн тэргүүн Н.Энхболд, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-ын дарга Ө.Мөнхбаяр нар оролцож мэндчилгээ дэвшүүлж цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ.
ММСЗУХ-ны Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүнээр Засаг даргын орлогч С.Мөнхбаяр сонгогдож, тэргүүлэгч гишүүдийг 17 хүнээр баталлаа. Өмнөговь аймагт ажилласан “Залуу малчдаа дэмжих аян”-ы нэг онцлог нь УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, УИХ-ын гишүүн, Говийн хүү сангийн тэргүүн Н.Энхболд нар Өмнөговь аймгийн 15 суманд хурдан удмын даага гардуулсан нь бусад аймгаас ялгарч байлаа.

ММСЗУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна