Монголд ховорхон байдаг луун сийлбэртэй ваарыг дуудлагаар худалдана

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 18 -нд

Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах нь ээ. Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж.
Нээлтийн үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.С.Амармандах, “Авьяаслаг монголчууд” тэмцээний шилдэг оролцогч ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, уртын дуучин Э.Болормаа, ардын урлагийн “Нүүдэлчид” хамтлаг нар ая дуугаа өргөж, цугласан олны сонорыг мялаана. Түүнчлэн монгол үндэсний тоглоом наадгайгаар “Цагаан сарын Ёндоотой экспо”-ны үйлчлүүлэгчдийнхээ ёндоог шалгах аж.
“Цагаан сарын Ёндоотой экспо”-ны нээлт маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны 14:00 цагт Хүннү молл цогцолборын их танхимд болно

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна