Хүндэт тэмдгээр шагнагдлаа

А.Тэлмэн
2017 оны 2-р сарын 18 -нд

“Нийслэлийн Уяачийн Өдөр” цэнгүүний үеэр Монгол Улсын Алдарт Уяач Сумьяасүрэнгийн Ганзориг, НМСУХ-ны дэд тэргүүн, Нийслэлийн Алдарт Уяач Лантуугийн Алтанхуяг нарыг  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  “Салбарын Тэргүүний Ажилтан” хүндэт тэмдгээр шагналаа.
С.Ганзориг, Л.Алтанхуяг нар нь сүүлийн 20 иод жил мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өсгөн, залуу малчдыг ажлын байраар ханган, тэдний хөдөлмөрийн үнэлгээг сайжруулан ажиллаж байна. Тэдний хөдөө, аж ахуйн салбарт оруулж байгаа хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, энэхүү шагналыг гардууллаа.
НМСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна