Шилдэг салбар холбоо

А.Тэлмэн
2017 оны 3-р сарын 15 -нд

НМСУХолбоо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг таван салбар холбоодтой. Жил бүр хийж гүйцэтгэсэн ажлаар нь салбар холбоодоо дүгнэж урамшуулдаг уламжлалтай юм. НМСУХ-ны бодлого, үйл ажиллагааны хүрээнд үндэсний хурдан морины уралдааныг хөгжүүлэх үйлсэд амжилттай ажилласан тул 2016 оны НМСУХ-ны “Шилдэг салбар холбоо”-гоор Баянзүрх дүүргийн “Гачуурт хурд” МСУХ шалгарлаа.  Тус холбоо нь 2015 онд шинэчлэн байгуулагдсан. Одоогоор 17 тэргүүлэгч гишүүдтэй. “Гачуурт Хурд”  МСУХ-ны тэргүүн Б.Нямдорж, нарийн бичгийн дарга Г.Алдартбаяр нар ажиллаж байна.

НМСУХ-ны ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна