Хамгаалалтын дуулга
Хүмүүс сүүлийн 25-30 жилийн өмнөөс нь экологийн тэнцвэрийг хадгалах, байгаль орчинд ээлтэй амьдралын хэв маяг ямар чухал болохыг ухамсарлан ойлгож, амьдралын бүх л салбарыг энэ хоёр үндсэн шалгуураар шалгаж эрэмбэлэх болсон. Ялангуяа амралт, хобби, чөлөөт цагийг өнгөрүүлэхтэй холбоотой салбарыг байгаль орчинд ээлтэй болгоход онцгой анхаарч байна. Ийм ч болохоор сүүлийн жилүүдэд морин спорт, морин аялалд хүмүүс маш ихээр анхаарч буй. Морин аялал, морин спортыг зөвхөн бэл бэнчинтэй хүмүүс сонирхдог байсан цаг хэдийнэ өнгөрсөн гэж болно. Хүүхэд залуусын сонирхлыг морин спорт, морин аялал, жуулчлалд татахад бүр ч онцгой анхаарч байгаа. Багаасаа байгаль орчин, амьд амьтныг хайрлаж, хүндэлж сурсан хүүхэд том болоод ч энэ “нааштай“ зуршлаа гээхгүй нь мэдээж. Байгаль орчин, адуу хэмээх хийморьтой амьтныг хайрлаж сурна гэдэг маш чухал. Нөгөө талаас энэ бүхнийг дөнгөж сонирхож эхэлж байгаа хүүхэд, залуусын аюулгүй байдал, морины аюулгүй байдал ч бүр чухал. Манайд ч хурдан морины хүүхдүүд хамгаалалтын дуулга заавал өмсдөг болсон нь үүний нэг жишээ. Морин спорт, морин аялал, жуулчлалыг дагаад дагаад морины тоног хэрэгсэл, унаачийн хувцас, хамгаалалтын үйлдвэрлэл гэсэн салбар маш эрчимтэй хөгжиж байгаад гайхах зүйлгүй.
Энэ салбарын хөгжлийн жишээ болгож хамгаалалтын дуулганы үйлдвэрлэлийн салбарыг сонирхуулъя. Дуулгыг мэргэжлийн жокейгоос эхлээд шохоорхолдоо хөтлөгдөөд пони унаж үзэж байгаа хүүхэд хүртэл бүгд сонирхдог, морин спортын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэрэгсэл гэж болно. Хурдны адуу, морин аялал сонирхогчдын хүрээ тэлэхийн хэрээр шинэ үйлдвэрлэгч орж ирж, өрсөлдөөн асар их нэмэгдсээр. Хүн өөрийн хэтэвч, сонирхолдоо тааруулаад “сваровски”-чулуугаар гоёсон дуулганаас эхлээд тусгай захиалгаар акулын арьсаар бүрсэн гээд зүсэн зүйлийн дуулга худалдан авах боломжтой болжээ. Иймд бид ч Монголдоо, өөрсдийн онцлогийг тусгасан үйлдвэр байгуулахад илүүдэхгүй. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед хамгаалалтын дуулга зах зээлд ихэд нэрд гарч буй. Тэгвэл дуулга хийдэг компаниудын талаар, тэдний үйл ажиллагаа явуулдаг онцлог, мөрддөг стандарт, хэрэглэдэг материал гэх мэт зүйлсийн тухайд сонирхуулж байна.
Antares-Франц маягийн чамирхал
“Antares” компани нь 2000 онд дээд зэрэглэлийн эмээл үйлдвэрлэгч болохоор байгуулагдсан. Яваандаа үйлчилгээний хүрээгээ тэлж, бусад тоног хэрэгсэл ч үйлдвэрлэдэг болсны нэг нь дээд зэрэглэлийн хамгаалалтын дуулга юм. Өнөөдөр энэ компани бүтээгдэхүүнээ дэлхийн 18 оронд гаргадаг алдартай брэнд болжээ. “Antares” брэнд нь үндсэн 10 төрлийн дуулган дээр тулгуурлан төрөл бүрийн хийц бүхий бүтээгдэхүүн гаргадаг. Эдгээр үндсэн загварууд болгон Европын холбооны хувийн бие хамгаалах хэрэгслийн баталгаажуулах сертификат 89/686/ЕЕС, хамгаалалтын хувцас хэрэгсэл судлалын төв SEI ба Америкийн эд материалын сорилго явуулдаг ASTM нийгэмлэгийн сертификат зөвшөөрлийг авсан. Маш өндөр шалгуур давж байж авдаг эдгээр сертификат, зөвшөөрлийг авснаар дуулга нь хамгийн өндөр шаардлагад нийцүүлэн бүтээгдсэн гэдгийг дэлхий нийт худалдан авагчдад харуулж өгсөн юм.
“Antares” дуулга болгон урд талдаа буюу духан талдаа дөрөв, ард талдаа хоёр агааржуулалтын нүхтэй, сольдог дотортой /нэг малгайд дагалдан гурван дотор ирдэг/Савхин оруулга ба компанийн имижийн нэг хэсэг болсон гурвалжин дүрсийг авч болохоор хийгдсэн тул хүн өөрийн сонирхолд нийцүүлэн дуулганы дизайныг өөрчлөх боломжийг олгодог онцлогтой. Үүнээс гадна тусгай захиалгаар дуулга үйлдвэрлэдэг.Захиалагчийн хүсэлтээр тусгай зураг, чимэг, акулын арьсан гадараас эхлээд “Сваровски”-гоор ч чимэх боломжтой. Үнийн хувьд ойролцоогоор 2-5 сая төгрөгний хооронд хэлбэлздэг.
KEP-Итали мэдрэмж
Италийн KEP компани нь 2007 оноос үйл ажиллагаа явуулан хамгаалтын дуулганы зах зээлд орж ирсэн харьцангуй залуу компани ч гэлээ морин спорт сонирхогчдын дунд хэдийнэ нэртэй болж чадсан. KEP-ийн бүх бүтээгдэхүүн морин спортын хувцас хэрэглэл нь Европын холбооны CE VG1 0.1040 2014-2 стандарт, Америкийн SEI/ ASTM стандарт, Их Британид мөрдөгддөг KITE MARK ба IC Mark EN 1384 стандартад нийцсэн сертификаттай. КЕР нь уралдаан, аялалын үеэр толгой хэт халахаас сэргийлэхийн тулд агааржуулалтын систем бүхий дуулга боловсруулсан байдаг. Дуулганы каркас нь бэхжүүлсэн хөнгөн цагаанаар хийгдсэн тор хэлбэртэй, дээр нь дуулганы жинг нэмэгдүүлэлгүй бат бөх болгох үүднээс кевлар хэрэглэсэн /кевларыг сум, бөмбөгний хэлтэрхийнээс хамгаалах тусгай хантааз хийхэд ашигладаг гэдгийг бүгд мэдэх байх/ Малгайн дотрыг харшил үүсгэдэггүй, үстэй үрэлдэх үед цахилгаанжихаас хамгаалдаг дюпон нэртэй тусгай материалаар бүрсэн байдаг. Дуулганы саравчийг тусгай уян эдээр хийсэн байдаг тул мориноос унахад хугардаггүй тул хагарч, хэлтэрхий үүсэх аюулгүй. Олимпын төрөлд багтдаг бүх л төрөл зүйлд тохирсон дууулга хийдэг. Мөн жил болгон элит түвшний хүмүүст зориулж цөөн тоогоор үйлдвэрлэсэн онцгой хийц бүхий дуулга үйлдвэрлэдэг. Үнийн хувьд мөн л хоёр сая төгрөгнөөс эхэлнэ.
UVEX-Герман чанар
1926 онд байгуулагдсан UVEX компани анхандаа өндөр нарийвчлалтай дуран авай хийдэг байж. 10 –аад жилийн дараа зах зээлд баттай байр суурьтай болж аваад спорт хамгааллын тоног хэрэгсэл үйлдвэрлэх болсон байна. Өнөөдөр энэ компанийн үйлдвэрлэсэн морин уралдаан, аяллын хамгаалтын дуулга нь дэлхийд хамгийн найдвартайд зүй ёсоор ордог бөгөөд дэлхийд нэр алдраа цуурайтуулсан тамирчид тусгайлан сонгож авдагт гайхах зүйлгүй.
Өөр хаана ч байхгүй “Octo+” нэртэй тусгай технологи ашигладаг болохоор “UVEX“-ийн дуулга нь өмсөж байгаа хүний толгойн хэлбэрт тааран сууж өгдөг онцлог давуу талтай. Малгайн каркасыг бат бөх байдлаа алдалгүйгээр хэлбэрээ өөрчилдөг 10 тусгай ялтсаар хийсэн. Ялтасыг элгэдэл даах онцгой чанар бүхий хуванцраар хийж, тусгай туузаар бүрэн бэхэлж өгсөн байдаг. Дуулга нь хоёр хэсгээс бүрддэг. Гадна талын бүрээс нь цохилт даах чадвартай хальс хэлбэртэй бөгөөд дотортойгоо онцгой аргаар бэхлэгддэг тул салхи оруулах агааржуулалтын завсар үүсгэдэг. Онцгой агааржуулалтын ачаар халсан агаар хурдан гадагшилж, дуулганы дотор хүнд хамгийн таатай дулааныг тогтмол хадгалж байдаг. Үнийн хувьд сонгон авсан загвараас шалтгаалаад 800-1 сая орчим төгрөгний үнэтэй. Хүүхдийн дуулганууд хэмжээнээс хамаараад 350-500 мянган төгрөг
CHARLES OWEN-Британи маягийн ихэмсэглэл
Дэлхий алдартай энэ брэндийг үүсгэн байгуулагч Чарльз Оүэн нь 1911 онд цэргийн дуулга үйлдвэрлэдэг жижиг үйлдвэр ажиллуулж эхэлсэн. Дайны үеэр цэргийн дуулганы борлуулалт гайгүй байсан нь мэдээж. Харин дайн дууссаны дараагаар шинэ зах зээл хайхаас өөр аргагүй болжээ. Ингээд 1924 онд Оүэн нь дуулганы агааржуулалт ба тааруулах Fit нэртэй онцгой технологийг бүтээж патентласнаар морьтонд зориулсан дуулга үйлдвэрлэдэг болсон байна. Ер нь морин уралдааны хамгаалалтын дуулга үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргахын тулд Британийн PAS, Европын холбооны VG1 0.10408, Америкийн ASTM гэсэн гурван стандартын ядаж нэгд нь тохирсон сертификатийг авсан байх ёстой байдаг. Харин CHARLES OWEN нь энэ гурван стандартад гурвууланд нийцсэн сертификаттай. CHARLES OWEN дуулганы каркасыг дээд зэргийн чанартай полистеролоор хийсэн байдаг. Полистерол нь асар жижиг хэмжээ бүхий агаараар дүүрсэн маш олон хөөсөнцөр бүхий бүтэцтэй. Үүний ачаар унах үед олон хөөснүүд нь цохилтыг зөөллөн хагарч тархи гэмтэж бэртэхээс хамгаалдаг. 1924 онд бүтээгдсэн Fit технологийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн сайжруулж MicroFit гэсэн шинэ түвшинд гаргасан. Дуулганы загварыг гаргах, бат бөхийг шалгахдаа тусгайлан боловсруулсан компьютер загварчлалын технологийг ашигладаг. Морин спортын төрөл болгонд тохирсон 30 гаруй цуврал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үнийн хувьд 600 мянган төгрөгнөөс эхэлдэг.
CASCO-гэр бүлийн жижиг үйлдвэрээс дэлхийд алдартай брэнд
Румыний Сату-Маре нэртэй жижиг хотод байдаг энэ компани нь анхандаа гэр бүлээрээ ажилладаг жижиг цех байсан.. Жижиг гэлтгүй бүтээгдэхүүний чанар, ашигладаг материал, дизайн, зэрэгт дээд зэргийн шаардлага тавьж, хэрэгжүүлж, мөрдөх болсноор удалгүй дэлхийд алдартай брэнд болж чадсан юм. CASCO нь одоо тамирчид, цагдаа ба гал унтраагч нарт зориулсан тусгай хамгаалалтын дуулга, нүдний шил үйлдвэрлэдэг алдартай брэнд болжээ. Тус компанийн дуулга нь Европын холбооны бүх л стандартын дагуу хийгддэг бөгөөд ISO стандартын сертификат, Европын холбооноы EN1384 аюулгүйн стандартын сертификаттай.
CASCO уралдааны хамгаалалтын дуулга нь хүүхдийн ба насанд хүрэгчдийн гэсэн хоёр төрөлтэй. Дуулгыг өндөр чанартай ABS материалаар Monoque-plus гэсэн тусгай технологиор хийдэг тул дээд зэргийн бат бөхийн дээр маш хөнгөн болдог. Үнийн хувьд сонгон авсан загвар, ашигласан материал зэргээс хамаараад 150 мянган төгрөгнөөс эхэлдэг. Хүүхдийн Nori Comic загвар гэхэд 300 мянга орчим төгрөгний үнэтэй.
"Тод магнай" сэтгүүл
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна