Монголын морин спорт залуу уяачдын холбоо 21 аймагт ажиллалаа

А.Тэлмэн
2017 оны 5-р сарын 04 -нд

2016 оны аравдугаар сарын 07-08-ны өдрүүдэд анхдугаар чуулга уулзалтаа Улаанбаатар хотод зохион байгуулснаар Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбоо ММСЗУХ-ны үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн. 
“Залуу малчдаа дэмжих аян”-ы хүрээнд 2017 оны нэгдүгээр сарын 30-наас 2017 оны гуравдугаар сарын 29-нийг хүртэл 3 үе шаттайгаар Улаанбаатар хот, 21 аймагт ажиллаж 20 аймагт салбар холбоогоо байгуулж, Дархан-Уул аймаг дахь Дархан ажнай морин спорт уяачдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. ММСЗУХ нь нийт 1668 гишүүнтэй, 338 тэргүүлэгч гишүүдтэй үндэсний хэмжээний ТББ болж өргөжин тэллээ.
Салбар холбоодын тэргүүн
1 Хэнтий - Х.Ганчулуун /Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэнтий ЦТС салбарын дарга/
2 Дорнод - С.Батхүү /Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга/
3 Дорноговь - Ч.Түвшинтөр /Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга/
4 Говьсүмбэр - П.Амарсайхан /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга/
5 Өмнөговь - С.Мөнхбаяр /Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч/
6 Дундговь Ж.Мөнхчулуун Дундговь аймгийн Засаг даргын орлогч
7 Төв - Ч.Ганбаатар /СБД-ийн татварын хэлтсийн ХХТТасгийн дарга/
8 Архангай - С.Ганзориг /Хаан банкны Архангай салбарын захирал/
9 Өвөрхангай - Д.Батбилэг /МНМ ХХК-ийн захирал/
10 Баянхонгор - Ц.Отгонбаяр /Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга/
11 Говь-Алтай - Ш.Дагва /Говь-Алтай аймгийн Есөн булаг сумын засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч/
12 Ховд - Т.Заяа /Ховд аймгийн Дөргөн сумын засаг дарга/
13 Баян-Өлгий - Т.Серикжан /Баян-Өлгий аймгийн Аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга/
14 Увс - Б.Бямбажав /Увс аймгийн Татварын хэлтсийн дарга/
15 Завхан - Б.Болдбаатар /Завхан хүнс группын Гүйцэтгэх захирал/
16 Хөвсгөл - Д.Дамдиндорж /Эрдэнэс таван толгой Тээвэр, ложистик хариуцсан газрын дарга/
17 Булган - М.Нуваантая /Эрдэнэт-Булган ЦТСТӨХК-ийн Булган салбарын захирал/
18 Орхон - Б.Тэгшбаяр /Сэхүүн чоно ХХК-ийн захирал/
19 Дархан - ММСУХ-ны Дархан ажнай уяачдын холбоотой хамран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
20 Сэлэнгэ - П.Анхжаргал /Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга/
21 Сүхбаатар - Ж.Цэнд-Очир /ММСЗУХ-ны УЗГ/       
ММСЗУХ-ны Дорнод аймгийн салбар зөвлөл байгуулах анхдугаар чуулганд МУ-ын Манлай уяач Г.Батчулуун гуай, Дундговь аймаг дахь салбар зөвлөл байгуулах анхдугаар чуулганд Монгол Улсын Манлай Уяач Ж.Содномпил, Монгол Улсын Алдарт Уяач Н.Батбаяр, Монгол Улсын Манлай Уяач Ц.Онгуу нар ирж залуу уяачидтай нээлттэй ярилцлага өрнүүлж, санал бодлоо солилцон, туршлагаасаа хуваалцсан нь онцлог байлаа.
Өмнөговь аймагт УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, УИХ-ын гишүүн, Говийн хүү сангийн тэргүүн Н.Энхболд нар Өмнөговь аймгийн 15 суманд хурдан удмын даага гардуулсан нь бусад аймгуудаас онцлог байлаа.     
 Монгол улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт ММСЗУХ-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын чуулганд УИХ-ын гишүүн Г.Солтан оролцлоо.
Монголын морин спорт залуу уяачдын холбоо Монголын морин спорт уяачдын холбооны Дархан ажнай салбар холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд аймаг бүрт нэг залуу малчинд 50 эм төлөг өгөхөөр тогтсон бөгөөд Хэнтий, Өвөрхангай, Орхон, Сүхбаатар аймгуудад 50 төлгийг гардуулан өгсөн бөгөөд бусад аймгийн залуу малчдад 50 эм төлөг өгөх батламжийг гардуулан 5-р сарын 15 гэхэд өгөхөөр болсон.
“Залуу малчдаа дэмжих аян”-ы 50 эм төлөгний эзэд
1 Хэнтий - А.Нямдаваа Хэнтий аймгийн мөрөн сум 5-р баг
2 Дорнод - Н.Гантулга Матад сум
3 Дорноговь - Х.Эрдэнэдалай Сайхандулаан сум
4 Говьсүмбэр - Б.Хишигдэлгэр Сүмбэр сумын 5 багийн малчин
5 Өмнөговь аймгийн 15 суманд 15 хурдан удмын даага
6 Дундговь -  Салбарын дарга 5/15-нд гардуулна
7 Төв -  Салбарын дарга 5/15-нд гардуулна
8 Архангай - С.Гэрэлт-Од Цахир сум
9 Өвөрхангай - Б.Хүрэлбаатар Хархорин сум Нарийн хүр баг
10 Баянхонгор - А.Батхолбоо Жинст сум 4-р баг
11 Говь-Алтай - О.Санжмичид Есөнбулаг сум Баяншанд баг
12 Ховд - М.Алтансүх Дөргөн сум Агваш баг
13 Баян-Өлгий - М.Жанибек Сагсай сум
14 Увс - М.Хайдав Улаангом сум
15 Завхан - Б.Баянбаатар Цагаан хайрхан сум
16 Хөвсгөл - Г.Дорждэрэм Мөрөн сум
17 Булган - Б.Эрдэнэдаваа Бугат сум 2-р баг
18 Орхон - П.Эрдэнэцогт Баян-Өндөр сум
19 Дархан - Г.Анхбаяр Дархан сум
20 Сэлэнгэ - Ц.Ганбаяр Сүхбаатар сум
21 Сүхбаатар - Ж.Цэнднасан Сүхбаатар сум 5 баг
Нийт 1000 төлөг, 15 даага 20 залуу малчин, 15 сум 21 аймаг.

ММСЗУХ-ны ажлын алба

 

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна