Уралдаанч хүүхдүүдийг зураг, хурууны хээгээр бүртгэж байна

А.Тэлмэн
2017 оны 7-р сарын 10 -нд

АХ-ын 96 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан уламжлал ёсоор хязаалангаар эхэлж байна. Өнөө жилийн хувьд хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийн бүртгэлд нэлээд нарийвчилсан байдлаар хандаж байна. Өөрөөр хэлбэл уралдаанч хүүхдүүдийг бүртгэхдээ гэрэл зургийг авч, хурууны хээгээр баталгаажуулахын зэрэгцээ уралдааны замд гарахад тусгай программын дагуу дахин хянах аж. Одоогийн байдлаар  266 уяач, 427 уралдаанч хүүхэд бүртгүүлээд байгаа бөгөөд цаашдаа нэмэгдэх байх хэмээн Хүйн долоон худагт ажиллаж буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөгчид ярьж байна.
Уралдаанч хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ уяач та бүхэн заавал өөрийг нь дагуулж ирэхээс гадна
Хүүхдийн төрсний гэрчилгээ
ЭМД-ын дэвтэр
Эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөл
Гэнэтийн ослын даатгалын гэрээ зэргийг авчрах шаардлагатай аж.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна