Дэлхий нийтийн жишгээр адууны нийлүүлгийн өвчний халдвар авсан нийт адууны 50-70 хувь үхэж төгсдөг
Малчид, уяачдын шүдний өвчин болоод буй адууны нийлүүлэгийн өвний талаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул генетикийн лабораторын тэргүүлэх ажилтан, JICA/AMED, SATREPS төслийн менежер биологийн ухааны доктор, профессор Б.Баттөр, судалгааны туслах ажилтан С.Наранцацралт нараас дараах мэдээллийг авлаа. Эрхэм уншигч та бүхэн анхааран уншаарай.
Паразитын өвчин гэж юу вэ?
Малын биеийг амьдрах орчиноо болгож, түүнээсээ идэш тэжээлээ олж авах үйлдлийг шимэгчлэх гэх ба эзэн амьтандаа ээлгүй буюу түүнийгээ доройтуулан өвчлүүдэг. Нүдээр харахуйц том ч байна, микроскопоор харах жижиг ч байна. Үүнийг судалдаг шинжлэх ухааны паразитологи буюу шимэгч судлал гэх аж. Шимэгчийг гадна дотно шимэгч, цусны шимэгч гэхчилэн олон хувааж болно. Хүмүүс шимэгч гэхээр өт хорхой, гуурыг гэж ойлгох нь олонтаа. Гэтэл шимэгч нь нэг эстэй амьтан ч байж болно. Бүүр нүдэнд харагдах шавьж ч байж болно. Жишээлбэл адууны нийлүүлгийн өвчин бол нэг эст шилбүүртэн шимэгчээр үүсгэгддэг. Өнөөдөр дэлхий нийт цусны шимэгч гэж яриад байдаг. Үнэндээ яг цусан дотор ороод шимэгчилдэг шимэгч биш ч шилбүүртэн шимэгчийн ангилалд оруулдаг. Энэ бол нэг эст эгэл биетээр үүсгэгддэг, нян биш, бактер биш, вирус ч биш паразитын ангилалдаа багтах жишээний. Өнөөдөр манай урд, хойд хөршид адууны нийлүүлгийн өвчин их. Гэвч энэ тухайгаа Дэлхийн мал эмнэлгийн байгууллагад ямар ч мэдээлэл өгдөггүй. Бүүр тодруулбал төв Ази бол ямар ч мэдээлэлгүй бүс нутаг болчихоод байгаа юм. Өнөөдөр дэлхий дээр 60 сая адуу байгаас төв Азид 12 гаруй сая нь бий. Дэлхийн адууны 1/5 нь гэсэн үг. Гэтэл энэ бүсийн нийлүүлгийн өвчний талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл хомсхон хэвээр л байна.
Монголд бүртгэгдсэн нь
Манайд 1990-ээд оны сүүл хүртэл адууны нийлүүлгийн өвчний талаарх нарийвчилсан судалгаа маш бага байлаа. Нөгөө талдаа энэ өвчний шинж тэмдэг илэрсэн адуу цөөн тоотой бүртгэгдсэн. Тухайн үедээ ОХУ-тай хиллэдэг Сэлэнгэ, Дорнод аймагт адууны нийлүүлгийн шинж тэмдэг илэрсэн тухай малын эмч нар тэмдэглэсэн байдаг. Тухайн үед зөвхөн шинж тэмдгээр оношлосон бол 2000 онд Ч. Саруултуяа эмч Германы эрдэмтэдтэй хамтран судалгаа шинжилгээг нь хийгээд 2003 онд албан ёсны олон улсын өгүүлэл болгон хэвлүүлсэн байдаг юм. Төв аймгийн хэмжээнд хийсэн энэ судалгаагаар долоо орчим хувийн халдвартай байна гэж гаргасан. Гэхдээ ийлдэс судлалын шинжилгээ хийсэн учраас энэ бол Су-ауру өвчний үүсгэгчээр үүсчүү, нийлүүлгийн өвчин үү гэдгийг хэлж чадаагүй. Б. Пүрэвсүрэн эмч уг өвчнөөр судалгаа хийж докторийн зэрэг хамгаалж байсан. Дэлхийд маргаантай энэ 2 өвчний үүсгэгчийг ялган ангилахад төвөгтэй. Монголчуудын хувьд энэ өвчнийг Англи, Оросоос орж ирсэн гэж ярьдаг бол Оросууд эсрэгээрээ Монголоос халдвартай адуу ирснээс болж сүрэг маань устгагдлаа гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байх нь бий. Оросууд бол шууд устгачихдаг. Ийнхүү өнөөдрийг хүртэл биеээ хардсаар ирсний учир нь өвчний үүсгэгч нь оношлоход төвөгтэй, оношлуур байхгүйд байгаа юм. Гэхдээ шинжлэх ухаан эрчтэй хөгжиж байгаа шинэ эринд ДНК-ийн дарааллыг тогтоосноор тодорхой болох бизээ. Харин өнөөдрийн нөхцөлд хамгийн гол нь Монгол орны Увсаас бусад бүх аймагт энэ өвчин оношлогдоод гараад ирлээ гэдэг “харанга дэлдэж” байна. Увсын хувьд алслагдсан аймаг. Нөгөөтэйгүүр энд судалгаа хийж буй багийнхан цөөхөн дээж авсантай холбоотой байж мэднэ. Мэргэжлийн судалгааны баг нэг удаад явахдаа дунджаар гурван сумаар орж 20,20 дээж авдаг байна. Дараа жилдээ ороогүй хэдэн сумаас цусны дээж цуглуулдаг. Хамгийн харамсалтай нь адууг чинь төслийн хүрээнд үнэгүй шинжлээд өгье гэхэд дургүйцдэг, адуугаа наашлуулхаас залхуурдаг. Бас уг өвчний талаар мэдээлэл дутмаг тул хэрэвзээ өвчтэй гарчихвал бөөн бөөнөөр нь устгах вий гэж айдаг. Эртхэн шинжлүүлээд тогоо тослохийг нь тослоод, эмчлэхийг нь эмчлээд явчихвал амар шүү дээ.
Шинж тэмдэг
Халдвар гүү, азарганы хувьд бас ялгаатай. Судалгаагаар азарганы үржлийн эрхтнээс шинжилгээ авахад паразит маш ихээр олддог. Харин гүүний үржлийн эрхтэнд толь тавиад мазокийн шинжилгээ хийж үзэхэд бараг л олдохгүй. Тэгэхээр азарганд илүү үржээд байгаа нь харагдаж байгаа юм. Магадгүй энэ нь тестостерон дааврын нөлөөтэй байхыг үгүйсгэх аргагүй. Харин гүү халдвар тээгч, дамжуулагч болдог учраас илүү аюултай. Өөрөөр хэлбэл азарга өвдлөө шинж тэмдэг нь удалгүй илэрнэ. Тэгэхэд гүүнд өвчний сүүлийн шатанд илэрнэ. Ямар ч эмчилгээгүй болсон үед уруул нь муруйж, чих нь унжаад мэдрэлийн гаралтай өөрчлөлтүүд илэрч, маш ихээр турж эцнэ, хээл хаяна. Гэхдээ хээл хаяулдаг өвчин ганцхан энэ биш болохоор хүмүүс тоохгүй өнгөрөх нь бий.
Уяачид, малчид эхлээд адууныхаа сэлдийг ажиглана. Төмсөг, сэлдий хавдахаас өмнө сэлдий буугаад ирнэ. Гадна талаараа хайрс шиг юм тогтоно. Тэрний өмнө жижигхэн яр шархлаанууд бий болж, нөсөөгүйжиж эхэлнэ. Сэлдийний гадна хэсгийн хучуур эд үхэжээд ховхорч гуужиж эхэлдэг. Дараа нь сэлдий, төмсөг нь нэлэнхүйдээ хавдана. Сүүлдээ сэлдий нь гарч чадахаа болино, нэг бол гарчихаад буцаад татаж чадахгүй. Энэ бол дундажаар өвчлөөд гурван сарын дараа илэрдэг. Мэдээж эрт илрүүлж, эрт эмчилгээ хийсэн тохиодолд эдгэрэх магадлал төдий чинээ өснө. Үүсгэгч нугасанд орж үржээгүй бол халдвар авсан адууны 80- 90% нь эдгэрнэ.
Хэрвээ өвчин хүндэрсэн тохиолдолд эрлийз адуунд бол арьсан дээр гүвдрүү гарсан байна. Ялангуяа эхний үед цээжний хэсэгт жижиг жижиг гүвдрүүнүүд азарга, гүүн дээр ялгаагүй гарна. Гэхдээ энэ нь Монгол адуун дээр бараг анзаарагдахгүй. Ер нь азарганы сэлдий томорч хавдаад, гүүнүүд хээл хаяад эхлэх нь төгсгөлийн шат дөхсөнийг харуулна. Судалгааны багийнхан нэг хүрэн азарганд судалгаа хийж үзэхэд өвчилснөөс үхэх хүртэл хоёр жил орчим хугацаа өнгөрчээ. Ер нь нутгийн адууны хувьд ямар ч эмчилгээ хийгээгүй үед хоёроос гурван жил тэснэ. Түүнээс цааш заазлахаас өөр аргагүйд хүрж турдаг байна. Дэлхий нийтийн жишгээр нийт халдвар авсан адууны 50-70 хувь үхэж төгсдөг.
Гүүний хувьд ч ялгаагүй. Хүндэрсэн үедээ хээл хаяна, эсвэл хээл авахгүй. Ямар нэг клиник шинж тэмдэг илрэхгүй ч гүүний гадна эрхтнээс ялгадас гарч, сүүл хэсэг нь бохирдоно. Нэг аж ахуй дээр хийсэн судалгаанаас гүүнүүдийн 40-өөс дээш хувь нь хээл авахгүй болоод эхэлдэг. Өөрөөр хэлбэл 10 гүүтэй хүн байлаа гэхэд зургаа нь унагалаад, дөрөв нь чадахгүй жишээний. Шинжилгээнээс үзэхэд үүсгэгч нь 14 хоногийн циклийн хугацаатай олширч байдаг. Цөөрөөд, ахиад олширно гэхчилэн давтамжтай. Ингээд цөөрсөн юмуу огт гарахгүй байгаа үед нь нийлүүлэгт орчихвол халдвар авахгүй байж болно. Эсвэл халдвар авсан ч хээлээ хэвийн тээгээд явчихаж болно. Гэхдээ судалгаанаас харахад 80 хувь нь халдвар авах бөгөөд үлдсэн 20-30 хувь нь авахгүй байх тохиодол их бий.
Өвчний үе шатыг гурав, зарим нь дөрөв хуваадаг. Сүүлийн шатанд дээрх шинж тэмдгүүдээс гадна хойд хөл саажих, хойшоо сууж, сүүлээ ороож доголох, нэг талын гуя хатингарших гээд хөлд өөрчлөлт гарч эхэлдэг. Уруул мурийх, нэг талын чих саажиж унах нь тун онцлог шинж тэмдэг. Ер нь сүүлээ ороогоод эхлэхэд л малчин хүн манай адуунд асуудал байна гэж харах хэрэгтэй. Ажиглаж байхад хавар ийм шинж тэмдэг ярьсан дуудлага нэмэгддэг. Гэхдээ зундаа мал ногоондоо цадаад ирэхээр илэрч байсан шинж тэмдгүүд бүдгэрээд 10 сараас дуудлага ахин ихсэх жишээний. Ер нь хурцаар илрэх нь өвөл, хаврын цагтаа юм. Учир нь авах ёстой витамин эрдэс тэжээлээ авч чадахгүй, дархлаа сулрахад энэ өвчний шинж тэмдэг илүү тодоор илэрдэг. Тэгээд хавартаа турж эцээд эхлэнгүүт илүү мэдрэлийн шинж тэмдгүүд ажиглагдана. Харин намар нь тарга хүч авалгүй байсаар мах бэлтгэлд ордогдоо.
Шинжилгээ оношлогоо
Жилд 30-40 аж ахуйн нэгж болон малчныд гарсан тохиолдол манай лаборатори дээр бүртгэгдэж ирдэг. Энэ бол эзэд нь хүсээд ирсэн тохиодлууд. Үүний цаана шинжилгээнд хамрагдаагүй маш олон адуу байна. Өнөөдөр мал эмнэлгийн хүрээлэн дээр энэ талаар төсөл хэрэгжиж байна. Монгол, Японы засгийн газрын хөрөнгө оруулалттай, энэ төслөөр хоёр цагийн дотор уг өвчнийг оношлох боломжтой оношлуурыг эндээ үйлдвэрлэнэ. Түүнийгээ орон нутгийн малын эмч нарт тараана.
Одоогийн нөхцөлд малчид тухайн орон нутгийнхаа эмчид хандах хэрэгтэй. Бидний зүгээс малын эмч нарт хэрвээ өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай шинжилгээнд хамруулахыг зөвлөдөг. Төслийн хүрээнд хөдөө орон нутагт ажиллах үедээ авсан адууны дээжийг үнэ төлбөргүй шинжилж өгдөг. Малын эмчтэйгээ сайн хамтран ажиллаж чаддаг, хүсэлт тавьдаг айлуудаас адуунаас дээж авдаг. Мал эмнэлгийн хүрээлэн сорьц баталгаажуулалтын лаборатори гэж итгэмжлэгдсэн ба Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори гэж бий. Орон нутгийн мал эмнэлгүүдийн лабораториудын чадавхийг үнэлдэг лаборатори байгаа юм. Тэр үүднээсээ стандарт хэмжил зүйн газраас бидэнд тодорхой хэмжээний бланк оношийн хариуг өгөөд нэг адуунаас 5000- 8000 төгрөгийн төлбөр авдаг. Энд хоёр янзын хурдавчилсан оношлогооны аргаар шинжлээд баталгаажуулдаг. Сүүлийн жилүүдэд малчид энэ өвчний хор уршгийг мэдэх болсон учраас гаднаас нийлүүлгийн журмаар адуу авахдаа шинжилгээнд хамруулдаг жишиг тогтож эхлээд байгаа юм. Бүүр байнга хамтарч ажилладаг уяачид, гэрээ байгуулсан малчид олширч байгаад мэргэжлийн талархалтай байна. Энэ бол нэг талын дэвшил юм. Орон нутгийн малын эмч нарын хувьд ч мэдээлэл сайтай болсны дээр жил бүр бүсийн мал эмнэлгийн салбарын сургалт, семинарууд явагдах болжээ. Гэхдээ бүсийн малын эмч нар бүгд хамрагдаж чаддаггүй.
Эрүүл унага төрөх боломжтой юу?
Дэлхий нийтэд өвчтэй гүүнээс унаганд халдана гэж үздэг. Тэгэхэд судалгаа хийгээд явж байхад халдвартай дөрвөн гүүнээс төрсөн унага дөрвүүлээ эрүүл байлаа. Өөрөөр хэлбэл ихэсийн хоригийг даваагүй болов уу. Харин тухайн азарга адууны 6 гүү нь хээл аваагүй байсан. Гэхдээ энэ асуудлыг унага эрүүл төрдөг гээд хааж болохгүй. Одоогоор хоёрхон сүрэг дээр ийм зүйл харагдсан. Мэдээж бас өвчний шинж тэмдэг илэрсэн унага ч байна. Эхийн сүүгээр дамжаад унага халдварласан байх жишээний. Асуудал нь ихэсээр дамжиж халдахгүй атлаа төрсний дараа эхийн сүүгээр дамжаад халдвар авчихдаг. Унагалсаны дараа нийлүүлэгт ороод, халдвар аваад сүүгээр дамжаад унаганд очих магадлалтай. Ийнхүү сүүгээр дамжин халдварладаг болохыг гадаадын эрдэмтэд дурдсан байдаг.
Бүрэн эдгэрэх үү?
Монголд 2000 оноос хойш олон тохиолдлууд гарч байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт ерээд оноос хойш гадна дотноос маш олон адуу импортоор орж ирэх болсон. Хоёрдугаарт дотооддоо адууны шилжилт хөдөлгөөн ихэссэн. 2006 онд Германчууд үржлийн зориулалтаар 15 адуу аваачсан байдаг. Тэрнээс нь гурав халдвартай байна гэж тэд мэдэгдсэн. Эндээс Монгол улс энэ өвчнөөр тайван бус гэсэн мэдээлэл дэлхий нийтэд тарчихаж байгаа юм. Энэ мэт тохиолдлууд бүртгэгдэж явсаар 2011 он гэхэд нэмэгдэх хандлагатай болоход ХХААЯ-аас олон улсын хэмжээнд мэдээлэх ёстой болсон. Уг өвчний талаар өнөөдөр салбарын эмч нарын судалж байгаагаар Монгол адууны аливаад тэсвэртэй чадвар илүү байгаа. Гэвч зарим тохиолдолд яг цэвэр цусны Монгол адуунд шинж тэмдэг их тодоор илрэх тохиолдол гарч байгаа учраас тэсвэрийн тухай ярихад төвөгтэй болчихож байгаа юм. Мөн судлаад үзэхэд монгол зарим адуунд шинж тэмдэг нь бүдэг илэрдэг. Тэгэхэд гадаадын үүлдрийн арьс хөрс нимгэн адуунд арьсны энэ шинж маш тод илрэх жишээний. Нэлээн олон үе шаттайгаар өвчний үүсгэгч малд агуулагдаж байдаг. Тухайн үед шимэгч хаана шимэгчилж байгаагаас шалтгаалаад өвчний шинж тэмдэг өөр өөр байна.
Өвчний сүүлийн шатанд ороогүй бол эдгэрнэ. Өнөөдөр Монголд ганцхан Демин эмийг зөвлөж байна. Уг эмийн үйлдвэрлэгчийн зааварт 2 удаа тарих заавартай. Бидний хувьд бол хоёроос илүү тарих ёстой гэж үздэг. Туршилтаар дахилт, эмнэлзүйн шинж тэмдэг, эдгэрэлтэнд эмийг хослуулан хэрэглэж үр дүн гардаг. Мэдээж аль ч эм хортой. Эмийг тун хэтрүүлж болохгүй. Гэхдээ өвчний сүүлийн шатанд найдваргүй . Нугасны шингэний шинжилгээгээр тодруулна. Гэтэл уяачид асар үнэтэй авсан адууныхаа нугаснаас ус авахуулж шинжлүүлэх үү гэдэгтээ эргэлздэг. Үнэхээр ч үхэж мэдэх учраас ийнхүү эмээх нь зүйн хэрэг. Хэрвээ эзэн зөвшөөрөөд нугаснаас таван мл ус авлаа гэхэд тэр усанд паразит байхгүй, өөр хэсэгт байрласан байж болно. Эсвэл өвчний шинж тэмдэг бүдэг илрээд, жишээлбэл зөвхөн төмсөг хавдсан ч нугасны усны шинжилгээ аваад үзэхэд нугасандаа очоод үржчихсэн байж болно. Гаднаас нь харахад биеийн жингээ алдаагүй, турж эцээгүй, эрүүл саруул атлаа зөвхөн төмсөг хавдчихсан юм шиг харагдаад байдаг. Тийм тохиолдолд эмчилгээ хийлээ ч зургаан сарын дараа ахиад л өвдөж эхэлдэг. Энэ мэт төвөгтэй болохоор эмчилгээний ямар тактик барих бэ гэхээр эхлээд шинжлүүлнэ, эмнэлзүйн шинж тэмдгийг харуулна. Дараа нь эмчилгээ эхэлж, зургаан сарын дараа дахин шинжлүүлнэ. Тэр үед авч үлдэх үү, заазлах уу гэдгээ шийднэ гээд товчхондоо нэг адуунд бүтэн жилийн эмчилгээ, анхаарал шаардлагатай. Хэрвээ эмчилгээний үр дүн муу гараад заазласан тохиолдолд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Монгол улсад мөрдөж байгаа хуулиар устгах ёстой. Гэтэл өнөөдөр манайхан мэдээлэх ч үгүй байна, устгах ч үгүй байна. Нэг ёсондоо үүргээ биелүүлэхгүй байгаа юм. Яахав өөрсдийгөө зөвтгөхийн тулд Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан заалтыг дагаад учиргүй турж эцсэн биш бол хүнсэнд хэрэглэж болно гэдэг. Бид эмчилгээний нэлээн олон судалгаа, туршилтуудыг хийж байна. Үр дүн ч гарч байна. Гэсэн ч эцсийн байдлаар хэлэхэд цаашдаа дэлхийн олон орны судлаачид эмчилгээ мухардалд орж болзошгүй байна гэцгээж байгаа. Өнөөдөр дэлхийн хаана ч ямар ч малын эмч 100 хувь баталгаа гаргахгүй. Эмчилгээ хийхэд нэг адуун дээр хамгийн багадаа 300,0-1,5 сая төгрөгийн зардал гарна. Мэдээж азарга өвчтэй гарсан бол бүх гүүгээ бас эмчилнэ. Эрүүл өвчтэйгөөс үл шалтгаалан нийлүүлэгт орсон бүх гүүг хамруулна. Шинжилгээгээр тухайн тохиодолд 10 гүү шинжлэхэд тав нь эрүүл, тав нь өвчтэй гэж гарсан байлаа эрүүлийг нь орхичихгүй. Тухайн тохиолдолд дархлаа нь гүйцэт өдөөгдөөгүй, эерэг бие илэрч оношлогдож чадахгүй байж болно. Тэгээд нэг хоёр сарын дараа өвчтэй гарч болно. Өөрөөр хэлбэл тухайн сүрэгт байгаа нэг гүү ч бай, азарга ч бай өвчтэй л бол сүргээр нь заавал эмчилж байж сая үр дүнд хүрнэ. Тэгэхээр эдийн засгийн хувьд асар их зардал гардаг. Тиймдээ ч олон улсын мал эмнэлгийн байгууллагаас эмчилгээний ийм тактикийг зөвлөдөггүй. Харин устгах нь зардал багатай гэж үздэг.
Ер нь бид малчдад мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг зөвлөдөг. Тухайн малчин, уяачийн адуу малыг эрсдэлээс хамгаалах гэдэг бидний үүрэг. Мэдээж тухайн нөхцөл байдалд эзэнд бүрэн тайлбарлаж өгнө. Энэ тохиолдолд хэд хэдэн арга байна. Нугасны уснаас шинжилгээ авч оношоо тодруулаад эмчилгээгээ эхэлнэ. Хэрвээ энэ үед ач холбогдол бага, үр дүн тааруу бол устгахыг зөвлөнө. Эзэн үүнийг хүсэхгүй бол морь болгож болох юм. Тэгвэл засахаасаа өмнө юмуу эмчилгээ хийлгэсний дараа засах гэсэн хоёр хувилбарыг сонгох нь зүйтэй. Учир нь тодорхой хугацаанд азарга гүүн дээрээ гишгэх гээд байдаг учраас халдвар тараах нөхцөл бий болдог. Тиймээс азаргыг зассан ч заавал эмчилгээ хийх хэрэгтэй. Эсвэл эмчилгээ хийчихээд засаж болно. Мэдээж гүүнүүдээ бас бүгдийг эмчилгээнд хамруулна. Сая эрүүлжлээ гэхэд тодорхой схемээр нэг, гурав, зургаан сарын дараа гэхчилэн ахин шинжлүүлээд явна. Эрүүл азарга тавьж сүргээ бүхэлд нь эрүүлжүүлнэ. Энэчлэн гурван жилийн шинжилгээний дараа сая санаа амрахтайгаа болж байгаа юм. Мэдээж энэ хугацаанд гаднаас адуу авахгүй, гадагшаа хүнд адуу өгөхгүй. Энэ бол нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага учраас малчид, уяачид дор бүрнээ ухамсартай хандах ёстой юм.
Урьдчилан сэргийлэлт
Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин өнөөдөр дэлхийд байхгүй. Заавал вакцин гэлтгүй хот айл, сум, адуутай бүх хүмүүс нийлээд шинжилгээгээ өгөөд явахад асуудал шийдэгдэх боломжтой. Юуны түрүүнд үржлийн нийлүүлгийн журмаар авч байгаа бүх адуугаа шинжлүүлж хэвших хэрэгтэй. Өнөөдөр адууны шилжилт хөдөлгөөн замбараагаа алдсан. Хэрвээ үржлийн зорилгоор авч байгаа бол малын эмч нараар тодорхой хэмжээнд шинжлүүлсэний дараа тээвэрлэлт хийх хэрэгтэй. Манайх руу ч шинжилгээ явуулаад эрүүл, өвчтэй эсэхийг тодруулсныхаа дараа тээвэрлэлт хийдэг болмоор байна. Гэхдээ өнөөдөр уяачид өдөр ирэх тусам энэ өвчний хор уршгийг ойлгоод өөр болж байгаа нь сайшаалтай. Нийлүүлэг, үржлийн шугамаар авч байгаа адуугаа шинжлүүлдэг болсон. Найз нөхөд нь гуйгаад гүү тавих бол “найз аа чи, шинжлүүлчихээд аваад ир” гэдэг болжээ. Энэ мэт хүн бүхэн хариуцлагаа өндөржүүлмээр байгаа юм. Гэтэл зарим тохиолдолд адууг нь шинжиллээ, 40-50 хувь халдвартай гарчихаад байхад маргаашнаас нь адуугаа зарж эхэлдэг. Огт хэл улгүй таг чиг алга болдог нь тоогүй юм. Өвчтэй малаа зарсан уу, устгасан уу мэдэхгүй. Гэхдээ энэ нь олон биш л дээ. Эсрэгээрээ гэрээ хийе хамтарч ажиллая гэж байгаа олныг үгүйсгэх аргагүй.
Ер нь гаднаас оруулж ирж байгаа адуугаа маш сайн шинжлүүлэх л хэрэгтэй. Манайхан тайван бус газар буюу ихэнх нь Орос, Хятадаас оруулж ирж байна. Гаднаас адууг оруулж ирэх нь хоёр орны хоорондын тусгай хэлэлцээрийн дагуу мэргэжлийн байгууллагаас хийдэг ажил. Гэтэл өнөөдөр мал эмнэлэг бус сайд дарга нарын тохиролцооны ажил болчихсон нь харамсалтай. Бүүр хорио цээрийн дэглэмтэй байхад нь нэг дарга нь утас цохиод оруулчихаж байх жишээний. Энэ бол Монгол улсыг хорлож байгаа, адуун сүргээ хорлож байгаа хэрэг. Нөгөө талаар адуугаа сайжруулсан томчууд нь төрсөн нутаг усныхнаа хурдтай болгохоор адуу бэлэглэдэг. Хэдийгээр сэтгэлийн бэлэг гэдэг сайхан ч нөгөө талдаа шинжилгээ хийхгүйгээр өгчихөж байгаа нь өвчний тархалтанд нөлөөлөх нь бий. Цаашдаа олон улсын хэмжээнд Монгол улсын бодлогыг гаргаж, 2019 онд энэ өвчинтэй тэмцэх бодлого шинэчлэн барина. Тухайн үед Олон улсын хэмжээнд мөрддөг бүх арга хэмжээг мөрдөн ажиллах шаардлага зайлшгүй урган гарах юм.
3 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.46
Үг үсгийн ямар их алдаа байна аа. Нэгэнт л юм хийж байгаа учраас ядаж алдаагүй бичмээр юм.
Reply66.181.161.9
Энэ хүмүүстэй холбогдох утас байна уу
Reply202.9.42.133
сайн сурталчилах хэрэгтэй
Reply