Монголын Морин Спорт Залуу Уяачдын Холбооны нэг жилийн ой, бага чуулган амжилттай зохион байгуулагдлаа.

А.Тэлмэн
2017 оны 10-р сарын 22 -нд

Чуулганд УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга, Дэд ерөнхийлөгч Б.Ганхөлөг, ЕНБД Н.Мөнхбаясгалан болон МУ-ын зөвлөх мал зүйч, доктор, профессор Д. Мянганцэвээн, ГБХЗХГ-ын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, МУ-ын тод манлай уяач О.Батбилэг, МУ-ын манлай уяач Д.Баяраа тэргүүтэй холбогдох зочид төлөөлөгчид болон 18 аймгийн салбар холбоодын төлөөлөгч, залуу уяачид оролцлоо.
ММСЗУХ нь байгуулагдсан нэг жилийн хугацаанд Монгол улсын 21 аймгийн 20 аймагт салбар холбоогоо байгуулсан юм. Холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлан хэрэгжүүлсэн "Залуу малчдаа дэмжих аян”-ыг 21 аймагт өрнүүлж, энэ хүрээнд 21 аймгийн 22 залуу малчинд тавин эм төлөг хандив болгон өгсөн.
Үндэсний их баяр наадмын хурдан морины комисст удирдах зөвлөлийн гишүүн Н.Батсүмбэрэл, Ш.Нямсүрэн нар ажилласан. Мөн түүнчлэн засгийн газрын тогтоолтой Улс бүсийн гурван том наадмын комисст төлөөлөгчөө оролцуулж, хамтран ажилласан. Холбооны Дэд ерөнхийлөгч Б.Ганхөлөгийн санаачлагаар Өвөрхангай аймгийн Хархорин суманд "Өндөр Гэгээний Хурд 2017" наадмыг амжилттай зохион байгуулсан гээд ололт амжилт, хийж хэрэгжүүлсэн ажил ихтэй нэг жилийн ойгоо тэмдэглэж байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд 2017 оны 7-р сард Улсын хэмжээнд гарсан ой хээрийн түмрийн үеэр УИХ-ын гишүүн, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч Д.Гантулга Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан тэргүүтэй төлөөлөл Онцгой байдлын ерөнхий газарт 10 ширхэг автомат ус шүршигч болон 1 сая төгрөгийг гардуулж өгсөн.
Энэ удаагийн бага хурлаар өнгөрсөн нэг жилийн ажлын болон санхүүгийн тайлангаа танилцууллаа. Мөн түүнчлэн ирэх жилийн хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталсан юм.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна