2017 онд 8 аймаг хаврын уралдааныг хориглосон захирамж гаргажээ

А.Тэлмэн
2017 оны 12-р сарын 04 -нд

2017 онд өвөл,  хаврын хурдан морины  уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахгүй байх чиглэлийг 21 аймаг,  Монголын морин спорт, уяачдын холбоонд хүргүүлж, чиглэлийн дагуу 8 аймаг өвөл, хаврын хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон Засаг даргын захирамж гаргаж, олон нийт рүү чиглэсэн нөлөөлөл, сурталчилгааны ажлыг хийлээ. Мөн 2017 оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд оролцсон хүүхдүүдийг хурууны хээгээр цахим бүртгэл хийж, байгууллагын эрсдлийн түвшин тогтоох программд  мэдээллийг оруулсан.
Ялангуяа уралдаанч хүүхдийн эрсдлийг бууруулахын тулд “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2011 стандарт”-ын дагуу уралдаан зохион байгуулагдах үед хяналт тавьж, зөрчлийг арилгуулах, хэт бага насны хүүхдийг уралдаанд гаргахгүй байх, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, гэрээг заавал шалгах, гэнэтийн ослын даатгалд хамруулах, уралдааны зам талбайн аюулгүй байдлыг хангах тухай зохион байгуулагч талуудаас шаардах,  сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах ажлыг хийлээ.
ГБХЗХГ-ын Хүүхдийн хөгжил, хамгааллын газар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна