ХОЁРДУГААР САРЫН 2-15-НД АНХДАГЧ ҮНЭЭР АРД ТҮМЭНДЭЭ ҮЙЛЧИЛНЭ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 17 -нд

Монгол түмний их баяр Цагаан сарын бэлтгэл шинэ оны эхний өдрөөс л эхэлдэг билээ. Нийслэлчүүд маань Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сар шинийн бэлтгэлээ базааж сурсан бөгөөд бараа материалын хямд дээр бэлтгэлээ базааж, зардлаа хэмнэх сонирхол жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил гэхэд нэгдүгээр сарын 8-наас үзэсгэлэн худалдаанууд нээлтээ хийж байсан. Тэгвэл энэ жил нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногоос мэр сэр үзэсгэлэн худалдаанууд дэлгэгдээд эхэллээ.
Харин Үндэсний PR маркетингийн агентлаг монголчуудын сар шинийн бэлтгэлээ хамгийн их базаадаг цаг мөчийг ташралдуулан “Монголын Цагаан сар 2018” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар товоо зарлажээ. Тодруулбал, уг үзэсгэлэн хоёрдугаар сарын 2-15-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Соёлын төвд болох нь ээ. Одоогоор  үзэсгэлэнд оролцож, Анхдагч үнээр Ард түмэндээ үйлчлэх үндэсний үйлдвэрлэгчид, импортлогчдыг бүртгэж байгаа юм байна.
Сар шинийн өмнөхөн болдог энэ үзэсгэлэн худалдаа борлуулалт сайтай байдаг учир бизнес эрхлэгчид ч идэвхитэй оролцдог билээ. Үндэсний PR маркетингийн агентлагийн хувьд хамгийн олон үзэгчтэй телевизүүд болон тэргүүлэгч сайтуудаар үзэсгэлэн худалдааны талаарх мэдээ мэдээлэл, реклам сурталчилгаагаа цацаад зогсохгүй, оролцогч байгууллагууддаа маркетинг, PR-ийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаагаараа бусдаас давуу талтай аж.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна