ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАЛУУ УЯАЧИД УЛАН-ҮДИЙГ ЗОРЬЖЭЭ

А.Тэлмэн
2018 оны 1-р сарын 31 -нд

ММСЗУХ-ны Хэнтий аймгийн салбар холбооны хамт олон өнгөрөгч 2017 онд ажил үйлсээрээ манлайлж, 21 аймгийн салбар холбоодоос шилдгээр тодорсон билээ.
Шилдгээр шалгарсан хамт олны ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг өндрөөр үнэлж, ММСЗУХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Гантулга 30 залуу уяачийг Улан-Үдийн Итгэлт хамбад аялах эрхээр урамшуулсан юм.
Хэнтий аймгийн залуу уяачид маань Улаанбаатар хотноо ирж, Төрийн ордонтой танилцаад Буриад улсын нийслэл Улан-Үдийг зорилоо. Ийнхүү шилдэг залуу уяачдыг маань монгол морины босоо цагаан хийморь өнөд ивээж явах болтугай.

ММСЗУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна