Аймгийн Алдарт 11-ээр нэмэгдлээ

А.Тэлмэн
2018 оны 2-р сарын 13 -нд

ХVII жарны шороон нохой жилийн босгон дээр эрт дээр үеэсээ нэртэй цуутай уяачид, шандаст хурдан хүлгүүдээрээ алдартай дорнын шаргал говьчууд аймгийн дээд цолтнуудаа шалгарууллаа. Аймгийн Алдарт уяач цол тэмдгээр 11 уяач буюу тухайлбал, Айраг сумын уяач Сүрэнгийн Түмэнбаяр, Мандах сумын уяач Цэрэндашийн Чулуу, Нэрэнзавын Төмөртогоо, Сайншанд сумын уяач Түдэвдоржийн Батгэрэл, Өргөн сумын уяач Жамбалдоржийн Сүхбаатар, Дэлгэрэх сумын уяач Очирпүрэвийн Батжаргал, Лувсандашийн Лхагвасүрэн, Цагаан-Өвгөний Жадамбаа, Цэндийн Пүрэвзав, Сүндэвийн Мөнхбат, Даланжаргалан сумын уяач Дэмбэрэлийн Ганболд нар шагнууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганзориг, “Хутагтын хурд” МСУХ-ны тэргүүн Н.Бүрэнбат нар гардуулсан юм.
Мөн аймгийн “АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Айраг сумын тариаланч Галсандоржийн Лантуу, Сайншанд сумын тариаланч Баяртогтохын Бадамжав, Ухнын Одбаяр, Эрдэнэ сумын тариаланч Хүрэлтогоогийн Чулуунбаатар, Даланжаргалан сумын тариаланч Цагааны Бат-Очир нар шалгарлаа.

"Хутагтын хурд" МСУХ-ны Ажлын алба

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна