ХУРДАН МОРИНЫ ҮНЭ УЯАЧИЙН ЁС ЗҮЙД
Хөвсгөл аймгийн тусгай дугаарын бэлтгэл ажлаар Эрдэнэбулган суманд явж байхдаа “Ийм нийгэмд амьдрах, ийм цаг үед морь уях намайг яах гэж ийм өндөр ёс суртахуунтай хүмүүжүүлэв ээ гэж бодохоор хааяа аавдаа гомддог юм” гэж хэлээд эхэр татан уйлах хижээл насны удам дамжсан уяачтай таарсан юм.
Далаа давсан буурал гэзгээ годойтол сүлжсэн хөнхөр нүд, ширвээ сахалтай тэрээр бусдаас арай өөр сэтгэлгээтэй нь ярилцах зуур анзаарагдана. “Миний эцгийн үед морь уяхыг төрийн хэрэг, монгол эр хүний ёс суртахууны хэм хэмжүүр гэж үздэг байлаа. Социализмын үед үндэсний хэв шинжит аливаа үзэл суртал, уламжлалыг алсуураа хумьж, хорьж цагдах бодлого баримталж байсан ч монгол хүний жудаг ёсыг бүдгэрүүлж чадаагүй л юм. Гэтэл одоо бүх юм сайхан чөлөөтэй болохын хэрээр монгол хүний жудаг гэгч байхаа болилоо. Би морь уяхыг айраг, түрүүхнээр хэмждэггүй агуу сэтгэлтэй “жинхэнэ” уяачийн гэр бүлд өсөн хүмүүжиж, морь уях ухаанд суралцсан учраас энэ цагийн уяачдын ёс зүйн доройтлыг харахаар элэг эмтрэх юм. Энэ бол морь уях соёлд суралцаагүй хүмүүс олноороо орж ирсэнтэй холбоотой. Морь уяхыг айрагдуулж, түрүүлгэхийн нэр хэмээн андуу өнгөц бодсон нөхдүүд энэ салбарын нэр хүндийг унагааж байна” хэмээн сэтгэлээ уудалсан юм.
Гэгээн цагаан өдөр аав шигээ, хүнийг өмөлзтөл уйлахыг харах яаж таатай байх вэ дээ. Дараагийн ярилцагч хүлээгээгүй сэн бол дагаад хэсэгтээ сэмрэх асан биз. Тэгээд Хөвсгөлөөр тойрч явахдаа тэр нэгэн эрхмийн хэлсэн үг, шаналсан сэтгэлийг нь бодон үе үе санааширч явснаа энд сийрүүлэн уншигч тантай хуваалцаж байна.
Эрхэм уншигч та бүхэн ч гэсэн энэ салбарт “Ёс суртахуун, шударга ёс” үгүйлэгдэж буйг эчнээ анзаарсан биз ээ. Бидний хайн санагалзаад байгаа ёс суртахуун хэдий үеэс бүдгэрсээр өнөөдрийн зэрэгт хүрснийг хэлэх амаргүй ч, хэт нэг талыг барьсан бодлого нөлөөлсөн гэдэгт би огт эргэлздэггүй. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 20 гаруй жилийн турш баримталсан уралдаан төвтэй бодлого “Ямар ч аргаар хамаагүй морио түрүүлгэж, айрагдуулах нь чухал” гэх ойлголтыг нийгэмд нийтэд түгээж.
Чухам тийм л учраас урьд өмнө нь дуулдаж байгаагүй, уяачийн ёс суртахуунд үл нийцэх алхмуудыг бид “Цаг үе нь ийм болж, цаг үеэ дагаад” гэх мэтийн үгээр хаацайлан эрээлж цээрлэлгүй хийдэг болж. Цаг үе нь ийм боломж бололцоог олгож байгааг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ бид бурууд хазаар, зөвд ташуур байж чадах ухаантай ард түмэн.
Энэ бүхэн түр зуурын халуурал гэдгийг бэлхнээ ухаарч байж, яахан хэдэн мянганыг өртөөлөн бидэнд өвлөгдөн ирсэн үнэт нандин өв соёлоо үгүй хийх сэн билээ. Ингээд цаг үеэ дагаж урсаад байвал тун удалгүй нийгэм, нийтээрээ морин уралдааныг жигшин зэвүүцэж, уяачдын хүний мөсгүйг гайхацгаана шүү дээ.
Өнөөдөр хэрэгжиж буй уралдаан төвтэй бодлого цагтаа зөв шийдэл байсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэхүү бодлогын хүчээр морин уралдаан нийгмийн, нийтийн анхааралд орж, уяачдын цар хүрээ тэлсэн, уралдааны бай шагнал өссөн, уяачдын хөдөлмөр үнэлэгддэг болсон. Өөрөөр хэлбэл энэ бодлого зорилгодоо хүртэл хэрэгжсэн. Харин цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь нийгэмд, нийтэд хортой. Энэ чигээрээ уралдааныг бүхний дээгүүр тавиад байвал байдал улам дордоно. Түүний оронд соёл буюу гүн агуулгынх нь хүрээнд авч үзсэн томоохон бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнийг удахгүй болох Их хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх учиртай юм.
Уралдаан төвтэй бодлого яагаад муу гэж, уралдаж байж л уяач, морьдын чансаа дээшилнэ шүү дээ гэх байх л даа. Тэр мэдээж. Уралдаан болдгоороо болсоор байх болно. Харин төрлийн хувьд өөрчлөгдөх ёстой. Энэ тухай дараа дэлгэрүүлж яръя. Харин энэ удаа адууны угшилтай холбоотой цөөхөн жишээг цухасхан дурдъя.
Морин уралдаан олширч тогтмолжсоноор монгол адууны үнэ цэнэ өссөн гэдэг үгийг уншигч та нэг бус удаа дуулаа байлгүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л улсын наадамд түрүүлсэн Бидэрт халиун азарга чамгүй өндөр ханшаар Мон-Ураны Наранхүүд очсон дуулдсан. Энэ мэтчилэн эзнийхээ хэтэвчийг зузаатгасан хүлгүүд цөөнгүй. Монгол адууны үнэ цэнэ өсөж буйд талархалгүй яах вэ. Гэхдээ үүнийг дагасан сөрөг зүйлүүд дэндүү олон байна. Өөрөөр хэлбэл үнийн хэт хөөрөгдөл монгол хүний муу араншинг илчилж, улам бүр гааруулж байна.
Хамгийн наад зах нь адууныхаа удам угшлыг үнэн зөвөөр хэлдэг уяачид барагдаж. Амьдралд хэрэг болох өнөөдрийн таван төгрөгтөө болдог сон уу, аль эсвэл сайн адуутай харагдах гэдэг сэн үү. Хаа хамаагүй холын сайн адууг яаж ийж байгаад л өөрийнхөө адуунд хамаатуулчихна. Эсвэл амжилт гаргаж, айраг түрүүнд хурдалсан адууг манайхны адуу гэцгээнэ. Ингэж өмчлөгсөд олдчихоор нөгөө адууны удам бүдгэрч, итгэл саарах нь дамжиггүй. Үүнээс гадна ченж нэртэй нөхдүүд сайн адууны нэрийг гурав биш гучинтаа хуваан хүртдэг. Ямар сайндаа л улсад айрагдсан идэрхэн азарганы төл нэг аймагт гучаадаараа очсон байх вэ. Нэг жилийн төл шүү. “Адууны удмыг худлаа хэлэх нь хэдэн үедээ үл нимгэрэх том нүгэл” гэсэн өвгөдийн сургаал, бичигдээгүй хууль бидний үед ирж салхинд хийсэх ёстой байсан гэж үү. Адууны удам угшлыг буруу хэлэх нь зөвхөн өнөөдрийн ёс зүйн асуудал бус, алсдаа монгол адууны удам бүдгэрэх том халтай.
Сайн адууны нэр барьж хөлжигсдийн өөр нэг хэлбэр бол адуучид малчдад хамаатай.Улс, бүсэд гайгүй сайн давхидаг хүлгүүдийн эзэд ихэнх нь төв суурин газар амьдардаг. Адуугаа малчинд хариуцуулдаг. Арын алба хаасан нөхөд харин азарганд гүү тавьж, гайгүй үрээ байдас байвал үрэгдсэн нэрээр арилжчихдаг дуулдана. Авсан өгсөн аль аль нь буруу гарынх гэж мэдэж байгаа тул удам угшлыг өөрөөр хэлдэг. Тун саяхан сонссон нэг жишээгээ хэлье л дээ. Манай нэлээд томоохон уяач бусадтай наймаа хийж, 100 орчим сая төгрөгт хэд хэдэн үрээ байдас өгөлцөн, бонуст нь нэг үрээ бэлгэнд авчээ. Нөгөө улс авсан адуугаа ачаад хотод ороод иртэл бөөн машинтай хүмүүс бүслээд авах нь тэр. Юу болов яав, ийв гэсэн “Наадах чинь миний адуу. Им тамга нь энэ байна” гээд гарах газаргүй болгож. Тэгсэн өнөө уяач нь өөрөөр нь морио уяулдаг нөхдийн адууг, үрээ байдасгүй ачаад явуулчихсан байж. Тэгээд хэрэг явдал өрнөнгүүт “За наад хэддээ өгчих. Би өөрийг явуулъя” гэсэн аж. Энэ мэтчилэн яриад байвал хүний юмаар хүүдэгнэгчид цөөнгүй байдаг гэнэ лээ.
Эдгээрээс гадна адуугаа бэртэл гэмтэлтэйг нь мэдсээр байж үнэ хүргэж зараад нүүр буруулдаг уяачид бий.
Гээд тоочоод байвал адууны үнэ өсөхтэй зэрэгцэн цэцэглэж буй уяачдын ёс суртахууны доройтол олоон олон. Нийгэм, цаг үе, хувь хүний ёс суртахуун хүмүүжилтэй холбоотой болохоор тийм ч амархан засагдчихгүй л байх. Гэхдээ ганц нэг хөшүүрэг хийвэл байдал дээрдэх л байх хэмээн бодном.
Яаж гэж үү. Хамгийн эхний арга хэмжээ бол уралдааны адуугаа, үгүй ядаж улс бүсэд түрүүлж, айрагдаж буй адуугаа паспортжуулах. Цаашлаад уяачдад алдар цол олгох тухай журманд өөрчлөлт оруулах./Ядаж Манлай, Тод манлай уяач цолны болзолд унаган адуугаа түрүүлгэж айрагдуулсан байх гэх шаардлагыг тавих/ Ингэснээр асуудал өргөс авсан юм шиг цэгцрэхгүй ч арай дээрдэх магадлалтай. За тэгээд ёс зүй, жудагтай уяачдыг хөхиүлэн дэмжих, тэр талын суртал ухуулгыг илүүтэй хийх зэрэг шат дараалсан арга хэмжээ авч болохоор санагдана.
Ер нь бидэнд хурдан хурц морьд сайн угшлын адуу гэхээс илүүтэй ухамсар, ёс зүй, жудагтай “жинхэнэ” уяачид дутагдаж байх шиг. Та юу гэж бодож байна.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна