АДУУГ ТЭЖЭЭХЭД БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Адууны тэжээл боловсруулах эрхтэн бүх л өдрийн турш тэжээлийг олон дахин бага багаар идэхэд зохицсон байдаг. Адууны ходоод тэжээлийг боловсруулах боловч ихэнх нь гэдэсний бусад хэсэгтээ боловсорно. Нарийн гэдэсний хэсэгт нойр булчирхайгаас ялгарах ферментүүдийн нөлөөгөөр нүүрс, ус уураг, өөх тосны хэсгүүд задарна. Харин бүдүүн гэдэсний хэсэгт бүдүүн тэжээл (өвс гэх мэт)-ийн ихэнх хэсэг болох эслэг тэнд амьдрах бичил биетнүүдийн нөлөөгөөр задарна. Эслэг нь бичил биетний нөлөөгөөр исэлдэн задарч цууны хүчил, пропионы хүчил зонхилох тосны дэгдэмхий хүчлүүдийг үүсгэх ба эдгээр нь бүдүүн гэдэсний ханаар шимэгдэн цусанд орж улмаар элгэнд очно. Цууны хүчил нь богино хугацаанд энерги үүсгэхэд эсвэл өөх тосны нийлэгшил явагдахад ашиглагдана. Пропионы хүчил энерги үүсэхэд болон глюкозын нийлэгшилд ашиглагдана. Иймээс адууг бэлчээрээр болон дан өвсөөр тэжээхэд энергийн хэрэгцээгээ хангах боломжтой юм. Эслэг нь адууны тэжээлийн чухал хэсэг бөгөөд эслэг багатай тэжээлээр тэжээвэл ходоод гэдэсний замын эмгэгийг үүсгэж болно. Ийм учраас адууны тэжээлийн бүрэлдэхүүний ихэнх хэсгийг өвс бүрдүүлнэ. Гэхдээ хурдны морины шаардлагат энерги ба бусад нөөцийг хангахад зөвхөн эслэгийн шингэц хангалтгүй. Иймээс илүү их энергийн нөөц бүхий нэмэгдэл тэжээлийг олгох нь зүйтэй.
Адуу болон аль ч малыг тэжээхэд баримтлах зарчим байна
-Цагийн хуваарийг нарийн баримталдаг байх. Амьтныг тодорхой цагт тэжээж сургахад тэр үедээ тэжээл боловсруулах эрхтний шүүрэл тогтмол ялгардаг болно. Энэ нь тэжээл боловсрох, шингэхэд ихээхэн тустай. Өөрөөр хэлбэл өгсөн тэжээл чинь үр дүнтэй ашиглагдана гэсэн үг. Тэжээлийг тогтмол цагт өгөөгүйгээс үүссэн рефлекс алдагдаж тэжээлийн дуршил буурч тэжээл бүрэн боловсорч чадахгүйд хүрнэ.
-Өвс, солом нийт тэжээлийн 70-80 орчим хувь байхаар тооцох нь илүү зохимжтой. Соломыг өгч байгаа тохиолдолд 2см хүртэл хэрчиж олгоно. Өвс, соломонд бага зэргийн уураг агуулагдах ба ихэнх хувийг эслэг (нүүрс ус) эзэлнэ. Тэжээж байгаа адуунд өвсийг тогтмол олгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Адууны ходоодны шүүрэл тогтмол ялгарч байдаг. Адууны ходоод хоосорсон үед ходоодны ходоодны шүүрэл ханын эсээ гэмтээснээс ходоодны шархлааг үүсгэж болно. Хэвлийн хөндийд нарийн гэдэс нилээд шахуу байрлах ба хоосорсон тохиолдолд мушгирах, ороолдох, чихэлдэх гэх мэт ноцтой хүндрэлүүд ч үүсэж болно. Өвсний 50% орчмыг шөнийн цагаар үлдсэнийг үдээс өмнө болон хойно хуваан өгөх нь тохиромжтой ажээ Харин овъёос, үр тариа бусад тэжээлийг өглөөгүүр тогтмол цагт, шаардлагатай бол хоёр хувааж олгоно.
-Адууг тэжээснээс хойш тодорхой хугацаанд амрааж байж ажил хийлгэнэ. Тэжээл өгсөнөөс хойш эхний 3 цагт тэжээл боловсруулах замд тэжээлийн бага молекулт нэгдлүүд болон задарсан бүтээгдэхүүнүүд элгэнд орох үйл тасралтгүй явагдана. Үүнтэй зэрэгцэн нойр булчирхайн инсулин дааврын ялгаралт эрчимждэг. Инсулин нь цусанд орсон глюкозыг гликоген болгон нийлэгжүүлж элэг ба булчинд нөөцлөнө. Түүнчлэн өөхний исэлдэлтийг багасгаж илүүдэл өөх тос, уургийн нийлэгжилтэд (булчингийн хөгжилд) оролцоно.
Энэ үед булчинд ачаалал өгвөл (давхил) цусан дахь глюкозын агууламж эрс буурна. Түүнчлэн инсулины ялгаралт эрчимтэй үед бөөрний дээд булчирхайн адреналин, кортизол, бамбай булчирхайн тироксин дааврын ялгаралтыг дарангуйлах замаар энергийн дутагдалд оруулдаг. Энэ нь булчин маш амархан ядрах шалтгаан болох ба тархинд очих глюкозын хэмжээ буурснаас стресс үүснэ.
Мөн тэжээл өгсөний дараа цусны судаснаас их хэмжээний шингэн гэдэсний хөндийд орсноор тэжээл боловсролт хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Зарим судлаачдын мэдээлснээр хүчит тэжээл өгсөний дараах эхний цагт цусны нийт сийвэнгийн 24 хүртэлх хувь нь гэдсэнд ордог байна. Энэ үед эсэд ус дутагдахын зэрэгцээ хэвлийн хөндийн хөндий эзлэхүүн нэмэгдсэнээр өрцийг урагш шахаж амьсгал бүрэн авахад саад учруулдаг.
-Тэжээлийн адуунд ус хүрэлцээтэй байх шаардлагатай. Өдөрт боломжтой бол хоёроос доошгүй усалж байвал зохимжтой. Амьтны биеийн жингийн 55-70 орчим хувийг ус эзлэнэ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний ус биед агуулагдаж байгаа тохиолдолд биохимийн урвалууд гүйцэд явагддаг гэсэн үг. Ус дутагдаж эхэлбэл амьтны бодисын солилцоо гажуудаж эхэлдэг. Нилээд судлаачид адуунд өгч байгаа тэжээлийн 1кг тутамд 2.5-3.5 л ус өгөхийг зөвлөсөн байдаг.
-Тэжээлийг солих шаардлагатай үед алгуур шилжинэ. Адууны тэжээл боловсруулалтад бүдүүн гэдэсний бичил биетнүүд маш чухал үүрэгтэй. Тэжээлээс хамаараад бичил биетний бүрэлдэхүүн өөрчлөгдөж байдаг. Нэг тэжээлээс нөгөө тэжээлд огцом шилжих үед тухайн тэжээлийг боловсруулах чадвар бүхий бичил биетнүүд хараахан бүрэлдэж чадаагүйгээс тэжээл боловсролт хямарч эмгэг үүсэх нөхцөл бүрддэг.
Овъёос хялбар шингэдэг нүүрс усаар баялаг. Мөн уураг, В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг тул уяачид өргөн хэрэглэдэг. Түүнчлэн уургийн хэрэгцээг хангахын тулд хивэг, багсармал, арвай, хөх тариа, улаан буудай, эрдэнэ шиш зэргийг нэмэгдэл тэжээл болгон олгож болно. Хивгэнд уураг, B бүлгийн витамин, фосфор зэрэг биед чухал хэрэгцээт олон нэгдлүүд агуулагдана.
Үр тариа, улаан буудай зэргийг няцалж өгөх нь тэжээлийн шингэцийг нэмэгдүүлнэ. Гэхдээ хэт нунтаглах нь буруу. Тэжээлийг хэт нунтагласнаас үүсэх жижиг тоосонцрууд тэжээл боловсруулах замд ороод бөөм үүсгэх боломжтой аж. Уяачдын нэрлэж хэвшсэнээр “хөвөө” үүсэх нэг шалтгаан үүнтэй холбоотой байх боломжтой. Мөн хэт нунтагласан тэжээл нь тоосонцор хэлбэрээр амьсгалын замд орж эмгэг үүсгэдэг.
Лууван, манжин, төмс зэрэг үндэс үртнүүд ихээхэн хэмжээний эслэг, витамин, эрдэс бодисуудыг агуулж байдаг. Эдгээрийг угааж цэвэрлээд, жижиглэж бутлан тэжээлд нь хольж болно. Төмсийг болгож хэрэглэхийг эрдэмтэд зөвлөсөн байдаг.
Адууны нарийн гэдсэнд тэжээлийн цардуул их хэмжээгээр боловсорч чаддаггүй. Адуу үр тариа юм уу, цардуул ихтэй тэжээлийг хэт их идвэл нарийн гэдэсний цардуул шингээх чадвар хэтэрснээс бүдүүн гэдсэнд шилжинэ. Бүдүүн гэдсэнд цардуул ихээр орвол тэнд амьдрагч бичил биетнүүдийн бүрэлдэхүүн, тоо хэмжээнд сөргөөр нөлөөлнө. Ингэснээр чацга алдах, коликийн шинж тэмдгүүд илрэх, туурай үрэвсэх зэрэг эмгэгүүдийг үүсгэдэг. Иймээс бүдүүн гэдсэнд очих цардуул хэт ихсэхээс сэргийлэхийн тулд хүчит тэжээлийн хэмжээг биеийн жингийн 100 кг-д 1.25 кг-аас ихгүй байхаар тооцно.
Адуунд энергийн нөөцийг хангах өөр нэг эх үүсвэр бол өөх тос юм. Худалдааны зориулалтаар гарч буй ихэнх тэжээлүүдэд агуулагдах өөх тосны агууламж 4-8 хувь хүртэл байдаг. Зарим судлаачид тэжээлд бага зэрэг ургамлын тосыг, ялангуяа их ачааллын өмнө нэмж болох тухай зөвлөсөн нь бий.
Хурдны адуунд бэлтгэл, дасгалжилт, уралдааны үед хөлсөөр их хэмжээний электролит алдагдана. Адууны хөлсөөр натри, кали, хлор багагүй ялгардаг тул хөлс ихээр гардаг дасгал нь дээрх эрдэс бодисуудын хоногт шаардагдах хэмжээнд нөлөөлнө. Электролит нь биед хадгалагдах боломжгүй тул хэрэгцээг тухай бүрд нь хангах ёстой. Хөлсний хамгийн их алдагдал нь холын зайд уралдаж байгаа тэсвэр хатуужилтай адуунд илэрдэг. Хэт халуунд дасгал гүйцэтгэвэл электролитийн алдагдал нэмэгдэнэ. Кальци ба фосфор нь дасгал гүйцэтгэдэг адуунд маш чухал.
Кальци, фосфор нь ясны бүтцийн үндсэн хэсэг болохоос гадна биед өөр олон чухал үүрэгтэй. Кальци, натри, калийн ионууд нь эсийн оосмос даралт, дотоод орчны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Эдгээр ионууд тогтвортой байсан нөхцөлд эсийн ус ба бусад бодисууд эсэд зохист хэмжээгээр хадгалагдан эс дэх химийн урвалууд хэвийн явагдах нөхцөл нь бүрддэг.
Цусан дахь кальцийн ионы дутагдал нь мэдрэлийн ширхэгээс булчинд сэрэл дамжих үйлд саад учруулна. Өөрөөр хэлбэл мэдрэлийн ширхэгээс булчинд сэрэл дамжихад кальцийн ионы оролцоотой булчин агшдаг. Энэ зохицуулга хямрахад уралдааны үед морины хөлийн гишгэдэл алдагдсанаас хөл, үе мөчний бэртэл, гэмтэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг болох магадлалтай.
Фосфор нь булчин агшихад ашиглагддаг энергийн эх сурвалж болох АТФ (аденезинтрифосфат)-ын бүрэлдэхүүн хэсэг юм.
Дасгал, сургуулилалт нь Е болон В витамины хэрэгцээг нэмэгдүүлнэ. В витамины ихэнх төрөл нь бүдүүн гэдэсний бичил биетний нөлөөгөөр нийлэгшдэг бөгөөд тэжээлийн жор дахь хэрэгцээний 50 %-ийг хангах ёстой гэж үздэг.
В бүлгийн витамин нь адууны биед энерги үүсэх процесст чухал нөлөөтэй ферментүүдийн үүсэлтэд оролцож бие махбодийн бодисын солилцоонд чухал үүрэг гүцэтгэнэ. Энерги зарцуулалт ихсэх хэрээр эдгээр витамины хэрэгцээ нэмэгдэж байдаг. Фолийн хүчил В бүлгийн витаминд хамаарагдах ба В12-той хамт цусны улаан эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэх, амин хүчил, нуклеин хүчлийн нийлэгжилт болон холины солилцоонд оролцоно. Улаан эс нь биед хүчилтөрөгчийг зөөвөрлөх үндсэн үүрэгтэй. Хүчилтөрөгч нь цусны улаан эсэд байх гемоглобин хэмээх төмөр агуулсан өвөрмөц уурагтай нэгдэн эсэд зөөвөрлөгдөнө.
Мөн араг ясны ба зүрхний булчинд өвөрмөц хэлбэрийн гемоглобин байна. Үүнийг миоглобин гэх бөгөөд булчин агших үед цусны хялгасан судсууд дарагдан хүчилтөрөгчийн хангамж түр муудах үед булчинг хүчилтөрөгчөөр хангах үүргийг гүйцэтгэдэг.
Е витамин болон селен дутагдахад унаганд булчин цайх өвчин илэрнэ. Өөр нэг үүрэг бол Е витамин нь эдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах, өөхний солилцоог тохируулах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, цусны бүлэгнэлт, хялгасан судасны бэхжилтэнд эерэг нөлөө үзүүлэх зэрэг амьдралын чухал эрхтэний үйл ажиллагааны зохицуулганд оролцдог өргөн хүрээний үйлдэлтэй. Витамин Е нь эсийн мембраныг хүчилтөрөгчийн чөлөөт язгуураас хамгаалдаг байгалийн антиоксидант юм. Түүнчлэн зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Мөн бие махбодид витамин А, төмрийн нөөцийг зохицуулахад нөлөөлдөг. Е витамины тохиромжтой доод хэмжээ нь тухайн адууны физиологийн байдлаас хамааран биеийн жингийн 1 кг тутамд 1-2 ОУН байна.
Эдгээр хүчин зүйлүүдийг зөв тооцож нэмэгдэл тэжээлдээ тэжээлийн нэмэлтийг зохих зааврын дагуу хольж өгдөг байх нь тэжээлийг төгс чанартай болгож биед дутагдаж болох үл орлогдох амин хүчил, витамин, үлэмж, бичил элементийн хэрэгцээг хангаж өгнө. Малын эмийн сангуудаар гадаадаас импортоор ирсэн болон дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн тэжээлийн нэмэлтүүд болон амин дэм, бага молекулт уураг ба АТФ агуулсан бэлдэмлүүд нилээд худалдаалагддаг болсон. Түүнээс зөв сонгон авч, зохистой хэрэглэх нь зүйтэй. Үргэлжлэл бий...
ХААИС-ийн профессор багш, "Чандмань-Идэр" ХХК-ийн захирал С.Ганбат
Цахим хаяг: ganbat_vet@muls.edu.mn
11 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
202.126.89.50
үнэтээ зөвлөгөө авлаа баярлалаа
Reply66.181.161.124
saihan medeelel avlaa bayralla bagshaa.
Reply192.82.73.77
Баярлалаа, их морины гэдэсний хөндүүр арилж өгөхгүй юм,яавал дээр вэ?
Reply66.181.161.75
Маш их баярлалаа танд
Reply202.126.89.104
bayrllaa
Reply66.181.161.49
Баярлалаа. Үргэлжлүүлээрэй та
Reply202.131.250.130
Ta ytsaa ogno v.zowolgoo awii
Reply202.55.188.82
Сайхан мэдээлэл авлаа. Баярлалаа.
Reply66.181.186.48
Ок
Reply202.126.89.28
сайхан мэдээлэл уншлаа баярлалаа
Reply203.91.115.37
tejeelei bolobsruulaj chadahgui hundereh tal bi yu
Reply